Monday, May 27, 2013

СЭЗДС: Урагшаа чи чаднаа!!!

За ингээд өмнөх нийтлэлээ үргэжлүүлье.

Бүр эхнээс нь эхэлье. Хамгийн түрүүнд чи хувиараа авна. Энэ өдөр эртхэн ирээд, сургуулиас заасан данс руу төлбөрийнхөө эхний хэсгийг төлөх хэрэгтэй. Төлбөрөө төлж байж хувиараа авдаг тул сургуулиас заасан, хэлснийх нь дагуу явах хэрэгтэй. Тэгэхгүй бол зарим тохиолдолд хүссэн ангиа авч чадахгүй байх ч явдал гардаг.

СЭЗДС: Хамгийн сайн нь байх болно... :))

Хөөөх би блогтоо юм бичээгүй их уджээ. Ойрд их завгүй байсан бололтой. Харин одоо бол амарчихсан бөөн завтай хүн хажуудаа зөгийн балтай сүү тавьчихсан, нийтлэлээ бичээд л сууж байна даа хэхэ.
Өнөөдөр би их сургуулийн босгыг алхан орж буй 1-р курсынхэндээ зориулж нийтлэл бичихээр шийдлээ. Ялангуяа Санхүү Эдийн Засгийн дээд сургуульд элсэн орох гэж буй, эсвэл орох сургуулиа хараахан сонгож амжаагүй хүүхдүүдэд энэ нийтлэл их хэрэг болох байх.