Хөөөх би блогтоо юм бичээгүй их уджээ. Ойрд их завгүй байсан бололтой. Харин одоо бол амарчихсан бөөн завтай хүн хажуудаа зөгийн балтай сүү тавьчихсан, нийтлэлээ бичээд л сууж байна даа хэхэ.Өнөөдөр би их сургуулийн босгыг алхан орж буй 1-р курсынхэндээ зориулж нийтлэл бичихээр шийдлээ. Ялангуяа Санхүү Эдийн Засгийн дээд сургуульд элсэн орох гэж буй, эсвэл орох сургуулиа хараахан сонгож амжаагүй хүүхдүүдэд энэ нийтлэл их хэрэг болох байх.
За эхлээд чи "Эдийн засаг, санхүү, бизнес"-ийн чиглэлээр монголд суралцхаар шийдсэн бол СЭЗДС, МУИС, Мандах бүртгэл гэх зэрэг сонголтууд чиний өмнө гарч ирнэ. Би бусад их дээд сургуулийн ерөнхий арга барил, хичээлийн агуулгууд түүний чанарыг өөрийнхөө суралцдаг сургууль болох СЭЗДС-тай харицуулж үзсэн. Хэрвээ чи миний зөвөлгөөг сонсъё гэвэл би маш итгэлтэйгээр өөрийн сургуулийг санал болгомоор байна. Яагаад вэ гэдгийг хэдхэн зүйлээр жишээ гарган хэлье.
- СЭЗДС бусад сургуулийг бодвол илүү шахуу хуваарьтай, ачаалалтай байх болно.
- Багш нарын мэдлэг чадвар, ёс суртахуун чамд маш ихээр нөлөөлөх болно. (мэдээж эерэг талаараа :] )
- Илүү түргэн шуурхай, найрсаг, залуу хамт олон чамайг хүлээж байна.
- Оюутны тоо харьцангуй цөөн байдаг тул их сургуулийн оюутнууд бүгд нэг анги мэт байх болно.
- Маш том лекцийн танхимд бус, 20-30 оюутнуудийг бүлэглэсэн группээр хичээллэдэг тул ойлгоц маш сайн.
- 2013 онд СЭЗДС-ийн "ТЭРГҮҮЛСЭН" олимпиадууд:
- Санхүү удирдлагын олимпиад
- Санхүүгийн олимпиад
Эдийн засгийн олимпиад
Хүний нөөцийн олимпиад
Маркетингийн олимпиад
Менежментийн олимпиад
Нягтлан бодох бүртгэлийн олимпиад
Татварын олимпиад гэх мэт маш олон давуу талтай. - Бусад сургуулиас харьцангуй өндөр төлбөртэй ч үүнтэйгээ зэрэгцэхүйц маш сайн боловсролыг авч чадна гэдэгт итгэлтэй байж болно.
Хэрвээ СЭЗДС элсэж орохоор шийдсэн, эсвэл элсчихсэнийхээ дараагаар үүнийг уншиж байгаа бол миний дараагийн нийтлэлийг уншина уу. Чамд бага ч гэсэн хэрэг болно гэж найдаж байна. хэхэ :))
PS: Нийтлэлийг минь уншсанд маш их баярлалаа :)) Үг үсгийн алдаа байвал уучлаарай.
No comments:
Post a Comment