Алдаагий нь хүртэл оноо шиг бодож
Амьд яваагийн минь шалтгаан тэд юм шиг санаж
Эзгүйд нь үгүйлж, галгүй гэрт даарч хонох шиг
Ирэхэд нь баярлаж гадаах нар гэрт орох шиг
Бодол санаа, сэтгэл зүрх минь нэг
Болгоож харахад хэдэн бие нь л тусдаа
Тийм хэдэн нөхөдтэйгээ би
Тэнгэрийн доор бардам явна даа!
(О.Д )
"Найз" энэ үг магадгүй бидний амьдралд хэрэглэдэг хамгийн түгээмэл үгсийн нэг байх. Үг гэхээсээ илүү бидний хамгийн нандин дотны хүмүүсийг энэ үгээр төлөөлүүлдэг байх. Хэзээд хажууд минь байж л байдаг, хол байсан ч ойр байгаа юм шиг, маргалдсан ч удалгүй "За одоо больёо, намайг уучлаарай" гэж хэлээд эвлэрдэг, хэсэг хугацаанд холбоо тасарсан ч ахиж уулзахдаа яг л урьдынх шигээ инээгээд л уулзалддаг тэр хүмүүс миний амьдралд "НАЙЗ" гэдэг том орон зайг эзэлдэг юм.
Tuesday, November 20, 2012
Friday, November 9, 2012
Хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч мөрөөдлөө битгий хаяарай :D
Санаж явахад бүтнэ, сажилж явахад хүрнэ. Миний үеийхний бүх л эцэг эхчүүд өөрсдийн амьдралаа хүмүүсийн ярьдгаар 0-с эхэлсэн. Миний аав ээж ч тэдний нэг байсан юм. Аав маань хотод их сургуулиа төгсчихөөд, нутагтаа очоод буцаж хотод хүрж ирэхдээ ганцхан үүргэвчтэй ирж байсан гэдэг. Гэтэл одоо харахад тэр үед амьдралын төлөө, өөрийн мөрөөдлийнхөө төлөө тэмцээгүй байсан бол аав маань энэ түвшинд хүрэхгүй байсан байх. Жижиг ч бай, том ч бай ямар ч мөрөөдөл, хүсэл зорилго хүнийг одоо байгаагаас нь дээр түвшинд аваачиж чаддаг юм. Намайг 4,5 настай жоохон байхад манайх айлын хажуу өрөө түрээслэж амьдардаг байлаа. Байрны эзний хүүхэд нь 1-р ангид орсон гэнэ гэдгийг сонсоод аав маань ээжид "Охиноо насыг нь болохоор 1-р сургуульд оруулана аа" гэж билээ. Тэгсэн чинь ээж пөөх гэж ирээл " Тэр сургуульд чинь хүүхдүүд нь өдөртөө л 10,000₮ хэрэглэдэг гэсэн шдээ 2уулаа дийлэх үү" гээд инээж билээ. Үнэхээр ч тэр үед алдартай 1-р сургуульд хүүхдээ сургана гэдэг аав ээжид минь дэндүү ахадсан санагдсан байх.
Welcome to my blog
Сайн байцгаана уу? Би энэ блогоо их удаан хугацаанд бодож байж нээхээр шийдлээ. Урьд нь 2, 3 удаа блог нээж байсан ч эдгээр нь ангийн блог эсвэл тэгсгийгээд л хаачихдаг блогууд байлаа. Харин энэ удаад зөвхөн өөрийн үзэл бодол, үзэл санааг шингээсэн блогтой болхийг хүслээ.
Subscribe to:
Posts (Atom)


