Хээе! За ёстой нийтлэлээ бичнэ дээ гэж бодсоор байтал зөндөө удчихлаа. Би өнгөрсөн хугацаанд Францийн Метз, Страсбург, Колмар, Германы Мюнхен, Бельгийн Бруссель, Голландын Амстердам, Италийн Ром, Венец зэрэг хотуудаар явлаа. Бүгдийг нь бөөгнүүлж бичиж чадахгүй учраас 2 салгаж бичье ххэ. :)
.
Saturday, February 28, 2015
Tuesday, January 27, 2015
Льюксенбургт суралцсан тэмдэглэл (Европоор аялсан нь) - 2
Юу байцгаана даа хэхэ. Өнөөдөр Льюксенбургт өнгөрүүлсэн эхний долоо хоногынхоо талаар бичье. Льюксенбург гэж ямар улс вэ? Та энэ улсын талаар хэр их мэдэх вэ?

Sunday, January 18, 2015
Льюксенбургт суралцсан тэмдэглэл (Европоор аялсан нь) - 1- Льюксенбургт ирлээ :))
Хаая гаааяс!!! Энэ удаагийн нийтлэлээ Льюксенбург хотоос бичиж байна.
Би гурван сарын хугацаатай Льюксенбургт оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцаж байгаа юм л даа. Энэ хүугацаанд өөрт тохиолдсон адал явдал, сурсан мэдсэн зүйлс, аялсан газруудынхаа талаар нийтлэлүүдээ бичнээ.
Wednesday, January 7, 2015
"Үхэхээсээ өмнө хийж үзэх 100 зүйл"
Хаааая гааяясс хха. Pinterest ухаж байгаад "Үхэхээсээ өмнө хийж үзэх 100 зүйл" гэдэг зураг оллоо. Нээрээ бүгдийг нь хийж үзэх хэрэгтэй зүйлс байна шүү. Та доорх жагсаалтын хэдийг нь хийж үзсэн байна вэ? Таньд бас өөр хийж үзэх ёстой зүйлсийн жагсаалт байвал доор комментоор бичээрэй :))
Tuesday, July 15, 2014
Хэзээ ч өөрөөсөө асууж байгаагүй асуулт
Саяхан надад монголын томоохон группын дэд захиралтай уулзах завшаан тохиолдсон юм. Тэгээд би тэр хүнээс "Таны амьдралын үнэт зүйл чинь юу вэ?" гэж асуув. Тэр хүн мэдээж зөв амьдрах, сайхан гэр бүлтэй байх, тайван амгалан амьдрах гэх мэтээр хариулсан. Гэхдээ тэр дундаас хамгийн их сэтгэлд хүрсэн үг нь "Хүн болгон аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Тиймээс чи эхлээд өөрөөсөө ЮУ НАМАЙГ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ ВЭ? ХЭЗЭЭ БИ ХАМГИЙН ИХ ЖАРГАЛТАЙ БАЙДАГ ВЭ? гэж асуух хэрэгтэй. Түүнийхээ хойноос явах хэрэгтэй. Энэ л чамайг жаргалтай болгоно" байв.
Би хэзээ ч энэ асуултыг өөртөө тавьж байгаагүйгээ тэр үед ойлгосон. Ингэж явах л хэрэгтэй юм байна, ингэвэл л зөв юм байна гэж бодож, хөдөлдөг байсан болхоос биш жинхнээсээ аз жаргалтай үеүд хэзээ надад ирдэг, би юу хийхээрээ аз жаргалтай болдог, аз жаргалтай байхын тулд юу хийгээд байдаг талаар бодоо ч үгүй, мэддэг ч үгүй байжээ. Тэгээд бодлоо л доо. Мэдээж гэр бүл, найз нөхөд, амжилт нтр гээл зөндөө юм байсан. Харин жинхэнэ хариултаа сая хөдөө явахдаа мэдлээ.
Би өөрийнхөөрөө байхдаа л хамгийн их аз жаргалтай байдаг гэдгээ мэдсэн. Яагаад хөдөө явахдаа мэдсэн бэ гэвэл надад үнэхээр бүх зүйл ямар ч хамаагүй байсан. Би яаж ч дураараа аашилсан болхоор, эзгүй хээр талд, гэр бүлтэйгээ, огт танихгүй хүмүүсийн дунд ер нь л надад бодлоготой хөдөлж, ямар нэг зүйл баригдаж хүлэгдэх шаардлага огт байгаагүй. Ямар ч нууж хаах зүйлгүй, биеэ барилгүй, санаа зовох зүйлгүй, бодлогогүй, тэнэг байхдаа л хамгийн сайхан байдаг юм шиг..... Тиймээс одооноос зүгээр л сайхан өөрийнхөөрөө байгаад тэр цаг мөчийг мэдэрч байя. Ямар ч үед би өөрийнхөөрөө байж чаддаг тэр орчинд удаан байя, тэр орчныг улам бүр томруулъя. Зүгээр л өөрийгөө сул тавъя. Миний цаг хугацаа, миний амьдрал хязгаартайгаас хойш хором бүрийг хайрлаж, тэр мөчдөө жаргалтай амьдаръя.
Хүнээс асуусан "Таны амьдралын үнэт зүйл чинь юу вэ" гэдэг асуултанд өөрөө хариулт олчих шиг боллоо. Өөрийнхөөрөө байна гэдэг л надад хамгийн чухал зүйл байжээ.
ЮУ НАМАЙГ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ ВЭ? ХЭЗЭЭ БИ ХАМГИЙН ИХ ЖАРГАЛТАЙ БАЙДАГ ВЭ?
PS: Ойрд юм бичээгүй аягүй сонин байна хэхэ. Үг орж иркүү, бүдүүн баараг хатуу үгээр биччихлээ :P. Үг үсгийн алдаа байвал уучлаарай. Постыг минь уншсанд маш их баярлалаа.
Tuesday, February 25, 2014
Миний батарей
Бодоод байхад нийтлэлүүдээ дандаа ямар ч мэндчилгээгүйгээр эхэлдэг нөхөр байна шд би чинь :p Сайн байцгаана уу, миний энэ нийтлэлийг цаг заваа гарган байж уншиж байгаа хүндэт зочин минь..... Ооооё ийм яриа надад зохихгүй ч юм уу ххэхэ. За ямартай ч өнөөдрийн сэдэв: Батарейны тухай байх болно :P
Monday, December 30, 2013
Hello, Mr.2014!!!
2012.12.23 буюу яг 372 хоногийн өмнө шинэ жилийн нийтлэлээ бичиж байжээ. Бичнэ дээ гэж бодсоор яваад өнөөдөр л нэг тухтайхан сууж байна даа :)) Яг одоо бударч байгаа цасыг цонхоороо хараад, хажуудаа аягтай сүү тавьчихаад, Sound cloud дээрх шинэ жилийн багц дуунуудыг сонсоод (ухаандаа шинэ жилийн уур амьсгал өөртөө оруулах гэж байгаан ххаха) энэ нийтлэлийг бичиж сууна.
Subscribe to:
Posts (Atom)





