Monday, December 30, 2013

Hello, Mr.2014!!!

        2012.12.23 буюу яг 372 хоногийн өмнө шинэ жилийн нийтлэлээ бичиж байжээ. Бичнэ дээ гэж бодсоор яваад өнөөдөр л нэг тухтайхан сууж байна даа :)) Яг одоо бударч байгаа цасыг цонхоороо хараад, хажуудаа аягтай сүү тавьчихаад, Sound cloud дээрх шинэ жилийн багц дуунуудыг сонсоод (ухаандаа шинэ жилийн уур амьсгал өөртөө оруулах гэж байгаан ххаха) энэ нийтлэлийг бичиж сууна.

Monday, October 28, 2013

АЗ ЖАРГАЛ ЧИ ХААНА БАЙНА?



       Яааанаа би уг нь нийтлэл бичээд сууж байх биш тоо бодоод сууж байх ёстой юмсан. Гэхдээ яахав  одоо л бичихгүй бол дараа нь бичих сонирхолгүй болчих юм шиг санагдаад хэхэ. Хэдэн ч сар нийтлэл оруулаагүй юм бүү мэд... Одоо жоохон идэвхтэй нийтлэлээ бичнээ (өөрийнхөөрөө сараачсан хэдэн зүйлийг нийтлэл гэж хэлж болж ч байгаа муу, үгүй ч юмуу бүү мэд хха)...

Thursday, August 1, 2013

Би, бид бүгдээрээ азтай хүмүүс! :))

       
           Хэд хоногын өмнө харшил маань хөдлөөд, орой унтаж чадахгүй хөнжилдөө хөрвөөгөөд их хэцүү байлаа. Тэгтэл гэнэт харшил маань намдаад, хамар ам онгойгоод, нүд ч өвдөхөө байчихав. Яг тэр үед нээх урт амьсгаа аваад, ямар их азтай хүн болохоо мэдэрсэн. Тиймээ би амьсгалж байна, би амьдарч байна. Энэ л миний азтай байгаагийн шалтгаан. Чи ч гэсэн үнэхээр азтай нэгэн. :))

Monday, May 27, 2013

СЭЗДС: Урагшаа чи чаднаа!!!

За ингээд өмнөх нийтлэлээ үргэжлүүлье.

Бүр эхнээс нь эхэлье. Хамгийн түрүүнд чи хувиараа авна. Энэ өдөр эртхэн ирээд, сургуулиас заасан данс руу төлбөрийнхөө эхний хэсгийг төлөх хэрэгтэй. Төлбөрөө төлж байж хувиараа авдаг тул сургуулиас заасан, хэлснийх нь дагуу явах хэрэгтэй. Тэгэхгүй бол зарим тохиолдолд хүссэн ангиа авч чадахгүй байх ч явдал гардаг.

СЭЗДС: Хамгийн сайн нь байх болно... :))

Хөөөх би блогтоо юм бичээгүй их уджээ. Ойрд их завгүй байсан бололтой. Харин одоо бол амарчихсан бөөн завтай хүн хажуудаа зөгийн балтай сүү тавьчихсан, нийтлэлээ бичээд л сууж байна даа хэхэ.
Өнөөдөр би их сургуулийн босгыг алхан орж буй 1-р курсынхэндээ зориулж нийтлэл бичихээр шийдлээ. Ялангуяа Санхүү Эдийн Засгийн дээд сургуульд элсэн орох гэж буй, эсвэл орох сургуулиа хараахан сонгож амжаагүй хүүхдүүдэд энэ нийтлэл их хэрэг болох байх.

Saturday, March 9, 2013

"Аавдаа хайртай шүү"

    Энэ нийтлэлийг уг нь тэр нэг өдөр бичих байсан юм. Гэхдээ одоо л нэг юм зав чөлөө гараад бичиж сууна :((. Миний хамгийн их хүндэлдэг, хайрладаг, үлгэр жишээ авдаг хүн бол аав маань юм. Аав маань бага насныхаа тухай хаяа ярихаар нь надад их сонирхолтой санагддаг байсан юм л даа. Тэгээд аавынхаа бага насных нь тухай цухасхан бичье гэж бодлоо :D.

Saturday, January 19, 2013

.....Inspirational words for me.....

        Энэ удаад блогтоо өөрийн сонсож, уншиж байсан зүйлсээс хамгийн их сэтгэлд хүрч, одоо ч гэсэн толгой дотор хадаглагдаж байдаг үгс, ишлэл, номны мөрүүд, дууны үгс, хүмүүсийн хэлсэн цэцэн үгсийг бичье гэж бодлоо. Эдгээр үгс миний дотор агуулагдаад байдаг мөртлөө, үгээр гаргаж хэлээгүй зүйлсийг өгүүлчихсэн, яг оноод хэлчихсэн юм шиг санагддаг. Нэг дор бүгдий нь санаж чадахгүй байгаа учраас хэдэн өдөр сууж бичих хэрэгтэй болов уу. Аан бас өөрийнхөө санааг бичсэн өгүүлбэр хэдийг бичье гэж бодлоо :) За ингээд олон юм ярилгүй бичиж эхэлье даа :D

Friday, January 11, 2013

"Өөдрөг үзэл" мандтугай



                                                        








  Хэрвээ "Өөдрөг үзэл","Боломжгүй зүйл гэж байхгүй" гэсэн үзэл байхгүй байсан бол хүн төрөлхтөн энэ их хөгжил, цэцэгжилтэнд хүрэхгүй байх байсан. Одоогийн бид нарын хэрэглэж байгаа зүгээр л нэг хэрэглээний зүйлс бол хэдэн зуун жилийн өмнөх хүмүүн төрөлхтний төсөөлж ч үзээгүй эд зүйлс. Олон сая жилийн өмнө тоо тоолох гэдэг асуудал бол хүмүүст хэтэрхий хийсвэр, ой тойнд багтхааргүй хэцүү зүйл байсан аж. Гэтэл одоо хардаа бараг л боломжгүй зүйл гэж байхгүй болчихсон байгаа биздээ. Энэ өөдрөг үзэл хүн төрөлхтөнд ийм зүйлийг өгж чадсан юм чинь надад, танд, бид бүгдэд яг адилхан үр дүнг үзүүлэх болно!!! :))