Tuesday, February 25, 2014

Миний батарей


   Бодоод байхад нийтлэлүүдээ дандаа ямар ч мэндчилгээгүйгээр эхэлдэг нөхөр байна шд би чинь :p Сайн байцгаана уу, миний энэ нийтлэлийг цаг заваа гарган байж уншиж байгаа хүндэт зочин минь..... Ооооё ийм яриа надад зохихгүй ч юм уу ххэхэ. За ямартай ч өнөөдрийн сэдэв: Батарейны тухай байх болно :P



      "График дандаа шулуун байдаггүй" гэдэг үгийг анх Twitter-с уншаад шууд Favorite, Retweet хийж байгаа юм чинь. Яагаад вэ? гэвэл бидний амьдрал ч гэсэн нэг тиймэрхүү үргэлж өсөлттэй, эсвэл тогтмол, эсвэл бүр бууралтай байдаггүй. Өсөж, уруудах, унах бүдрэх үе зөндөө тохиолдоно. Харин тэр үед бүх хүч энерги, итгэл найдвар алдсан байхад бид өөр өөрийн батарейгаар цэнэглэгдэж дахиж босдог биз. Би бол их л олон зүйлээс хүч энерги авдаг хүн юм шиг байна. Сайн, муу аль ч зүйл уначхаад буцаад босоход минь нэмэр болдог байх.

       Ойрд нүүр барзайгаад, нэг л сонин харагдаад бөөн стресстсэн хүн Инстеграм ухаад байж байсан чинь нэг эгч байлаа. Одоо монголын томоохон компанид ажилладаг, Harvard-н их сургуулийг төгссөн, маш олон найз нөхөдтэй, сайн үйлсийн аян явуулдаг гээд зурагнуудаас нь амьдал нь бараг л харагдаж, бөөн эрч хүч мэдрэгдээл, би ми бол "Воооааав ямар гоё юм бэ???" гэж үзэж өгвөө. Тэгсэн чинь тэр эгч маань дөнгөж 21 настай байж таардаг юм даааа!!!! ООООХххх юун нөгөө нүүр барзайж муухай харагдах вэ???? Юу хийгээд, юу бодоод, юунд санаа зовоод яваад байнаа би чинь? л болсон. Хүмүүс залуудаа ийм мундаг байхад би арай л аргаа барчихсан юм шиг санагдаал шууд санаа зовоод байсан бүх юм мартагдаж, нөгөө Popeye гээд хүүхэлдэйн кинон дээр бууцай идээл хүч ордог шиг л юм болсон хаха. Тэгээд бодлоо л доо. Mark Zuckerberg гэхэд Facebook-г 20 настайдаа, Mozila Fireworks-г Станфордын оюутан 19 насандаа гэх мэтчилэн бараг л миний үед байхдаа дэлхийн хэмжээний бүтээлүүдийг зохион бүтээжээ. Яахав өөрийгөө тайвшруулж бодвол тэд нар бурхнаас заяасан суут хүмүүс байж болох л юм. Гэхдээ л наад захын амьдрал дээр миний дурьдсан Харвардын их сургуулийг төгссөн эгч шиг, за бүр Харвардаа болъё гэхэд надтай чяцуу мөртлөө магисрт сураад ажил хийж байгаа найз шиг минь олон жишээг бид мэднэ. Ядаж л тэд нар шиг болох гэсэн хүсэл тэмүүлэл хамгийн их эрч хүч өгж, батарей маань болж байна.

      Бас хэзээ ч дуусашгүй батарей минь бол "Мөрөөдөл", "Зорилго" минь байх. Бүх зүйл бүрхэг санагдаад, амьдрал тэр чигээрээ харанхуй болох үе хааяа тохиолдоно. Тэр үед замын хөтөч болж, хонгилын үзүүрт гарж байгаа гэрэл шиг зүйл бол ганцхан хүсэл, мөрөөдөл л байдаг болов уу. Тэр гэрлийг л дагаад яваад байвал эцсийн эцэст гэрэл гэгээтэй орчинд орж чадах байхаа. Бүх зүйл холдон одоод юу ч үгүй хоосорч үлдэхэд ганц үлдэх зүйл, ганц баялаг, ганц боломж нь хүсэл мөрөөдөл биз. "Тийм том зорилгын төлөө явж байгаа хүн иймхэн юманд унана гэж юу байхав" гэж бодоход л эрч хүчээр цэнэглэгдэнэ дооо хха.

     Хүмүүс, тэдний хүн чанар, сэтгэл зүрх бол хамгийн хүчтэй эрчим хүчний эх үүсвэр байдаг юм шиг. Хааяа нэг хорвоо үнэн хогийн санагдаад, шударга юм хаанч байхгүй, бүгд худал хуурмаг санагдах үед зүгээр л миний хажууд гомдоллохыг минь сонсоод тайвшруулдаг хүн, хайранд шатаж байгаа үед дурласан хүний ганц чихэр шиг үг, өвдөөд хэвтэж байхад "Эм аваад очих уу?" гэсэн ганц өгүүлбэр, буруу автобусанд суучихсаныг минь мэдээд мөнгийг маань сайн дураараа буцааж өгч байгаа тасалбар түгээгч, ер нь хэний ч хамаагүй, том жижиг ч ялгаагүй дулаан сэтгэл "Энэ орвоо чинь бас миний бодоод байгаа шиг муухай биш юм байна аа" гэж бодогдуулдаг юм. Тэгээд л ахиад л тэрнээсээ эрч хүч авж байгаамдаа. Уг нь хүн ийм жижигхэн сэтгэлийн зүйлсийг нэг нэгэндээ түгээхэд нэг их хүч шаардахгүй юмсан. Тиймээс аль болох л бие, биенийгээ цэнэглэж байвал уг нь сайхан л юм даа хэхэ.

      За тэгээд би ер нь аягүй сонин сонин юмнаас эрч хүч авж, тэрэндээ баярладаг юм байна. Тэнэг сонсогдож магадгүй шүү хаха. Намайг бага байхад манайд байдаг зурагт дотроо тетрис тоглоомтой байлаа. Удирдлагаар нь тоглоно. Тэгээд л гэр бүлээрээ удирдлагаа булаацалдаал тоглож өгдөг байлаа. Хамгийн дээд оноо нь 99 байсан байхаа. Хэн ч 100 гаргаж чаддаггүй. Тэгсэн нэг өдөр би нөгөө рекордийг нь эвдээд зуу гаргачихааад аймар баярлаад шууд аав руугаа утасдаж хэлж байсан санагдаж байна. Тэгснээ нэг хэсэгтээ бөөн жаргалтай хүн явж нтр... Бас рубикийн шооны 2дахь үйлдлийг хийж сурчихаад бас утасдаж хэлж байсан юм байна хаха. Тэгээл рубикийн шоо эвлүүлж чаддаг болчихоод өөрөөрөө аймар бахархаж махархаад, нэг хэсэгтээ бас бөөн эрч хүчтэй хүн. Нээх эвлүүлдэггүй зүйл эвлүүлцэн шиг л. Гэхдээ л хүн амьдралаас жижигхэн зүйлээс ч эрч хүч авдаг бол илүү жаргалтай амьдрах ч юм шиг. Миний л бодол юм дөөөө

     Саяхан номноос Африк, мөн Энэтхэг, Хятадын бөглүү тосгодын тухай, ер нь л ядуурал, өлгөслөнгийн талаар уншаад их л юм бодогдсон. Яхав Европ, Скандинавын орнууд, АНУ-тай харьцуулахад 100 магадгүй түүнээс ч илүү жилээр хоцрогдолтой яваа ч эдгээр нэн ядуу орчинд амьдраагүйдээ талархаж явууштай. Өөрөө л хичээх юм бол бас ч бүх зүйл болохгүй, бүтэхгүй биш гэдгийг бас бодох хэрэгтэй. Жишээ нь: Африкийн бөглүү нутагт л гэхэд уугуул эмэгтэйчүүдийнх нь 3-ний нэг л ДОХ-той, ундны ус, эмнэлэгээр хомс, нэг жилд л гэхэд хумхаа өвчнөөр 20 сая нас бардаг, Энэтхэг Хятадын бөглүү нутагт жорлон гэж юу байдгийг ч мэддэгүй, амьд хулгана л гэж мэдэхээс компьютерийн мауз гэж амьдралдаа дуулаа ч үгүй хүмүүс байна. Ийм хүмүүсийн хажууд бид дутагдах гачигдах юмаар хамаагүй бага, боломжоор дүүрэн ертөнцөд амьдарж байна. Энэ нь ч бас батарей минь болж өгч байх шиг...

      Саяны жишээг бас эсрэгээр нь харахын бол Африктай одоохондоо адилгүй байгаа ч гэсэн бас л дотроо бодолтой, доороо суурьтай явахгүй бол нэг л өдөр адилхан болчихсон явахыг хэн мэдхэв??? Хүнд үндсэн 5 үүрэг байдгийн нэг нь эх орныхоо өмнө үүрэг гүйцэтгэх яалт ч үгүй мөн. Тиймээс энэ хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлэх гэсэн хүсэл олон залуусыг эрч хүчээр сэлбэдэг батарей нь байгаасай. Та ч гэсэн мэдэх байх. Гадаад руу явж байхад тэдний хөгжлийг хараад дотроос оргилдог тэр зүйл, монголд гадаадууд ирээд байгалийн сайхан, түүхээс өөр нэг их олон зүйл магтахгүй, харин ч шүүмжлэх аястай зүйлсийг сонсоод төрдөг мэдрэмж ямар байдгийг. Би яг тэр мэдрэмжийг мэдрээд "Би Монголын төлөө юу хийж чадах вэ? Яаж монгол улсаа хөгжүүлэх вэ?" гэж бодож байсан юмдаг. Шааааал тэнэг, шаааал худлааа кокны үг шиг сонсогдож байгаа байх гэхдээ л тэгж бодож байсан үе надад л лав нилээд бий. Над шиг жоохон бацаан эхлээд өөрийгөө боловсруулчихаад ийм юм дураараа бичих ёстой биз. Зүгээр л сэтгэлийн мухартаа хийчихэд зүгээр, надад эрч хүч өгдөг болохоор биччихлээ. Бас түүхийн ном уншвал эх орноо хайрлах сэтгэл төрөөд л, нэг тийм сайхан мэдрэмж төрдөг юм шиг санагдсаааааан. :)




     Заза хальж өглөө. Одоо зогсоосон дээр байх ххэхэ. Гол гаргах гээд чадан ядан эргүүлж тойруулаад байгаа санаа нь эрч хүчээр битгий өөрийгөө таслуулаарай. Эргэн тойронд, бараг л хаа сайгүй чамайг цэнэглэх зүйлс олон байгаа шүү. Сэтгэлээр унах үедээ батарейгаа солиод л, шинээр сайхан эхлээрэй л гэж зөвлөх гэсэн үг юм. Би энэ маягаараа хаа хамаагүй зүйлээс ч хамаагүй батарейгаа бий болгоод байвал хэзээ ч зогсохгүй, зогссон ч маш хурдан эргээд хэвэндээ орж чаддаг нэгэн байх байхаа гэж найдаж байна. Буруу ч байж магадгүй л юм хэхэ.... Өөрийн бодол өөртөө зөв болохоор амар ч юмдоо.


PS: Үг үсгийн алдаа байвал уучилаарай. Зарим үгийг албаар ярианы хэлээр биччихлээ. Уншихад илүү амар байх болов уу гээд хохо. Нийтлэлийг минь уншсанд маш их баярлалаа. :))

No comments:

Post a Comment