Sunday, January 18, 2015

Льюксенбургт суралцсан тэмдэглэл (Европоор аялсан нь) - 1- Льюксенбургт ирлээ :))

Хаая гаааяс!!! Энэ удаагийн нийтлэлээ  Льюксенбург хотоос бичиж байна.


Би гурван сарын хугацаатай Льюксенбургт оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцаж байгаа юм л даа. Энэ хүугацаанд өөрт тохиолдсон адал явдал, сурсан мэдсэн зүйлс, аялсан газруудынхаа талаар нийтлэлүүдээ бичнээ.

Хамгийн түрүүнд тэтгэлэгийнхээ талаар бичье. Миний энэхүү хамрагдаж байгаа тэтгэлэг нь Монгол улс дахь Льюксенбургийн элчин сайдын яамнаас зарлагддаг тэтгэлэг юм. Тэтгэлэгт жилдээ 2 оюутан буюу намрын семестрт нэг, өвлийн семестрт нэг оюутан явуулдаг. Тэтгэлэгт эхлээд өргөдөлөө явуулаад, ярилцлаганд ороод, дараа нь бүрдүүлсэн материалыг Льюксенбург руу явуулж үүний дараа тэтгэлэг авах оюутан нь тодордог. Энэ тэтгэлэгийг надад хатагтай Maria Bach Dunn олгосон бөгөөд энэ хүнд талархаад талархаад баршгүйнэээээээ ххэххэ. Тэтгэлэгт монголоос ирж очих онгоцны тийз, сургалтын төлбөр, host family-д байх зардал, сургуулиас зарлагдаж байгаа арга хэмжээнд оролцох зардал мөн ажлын өдрийн 15 амралтын өдрийн 50 еврогийн степенд багтаж байгаа. Гоё байгааз :))) Харин европийн орнуудаар аялах зардал болон карманы мөнгөө өөрөө гаргана. :))

Миний ирж суралцаж буй сургууль бол Миами Их сургууль буюу Miami University-гийн европ дахь салбар сургууль юм. Тэгхээр америк оюутнуудтай европт сурна гэсэн үг. 3 сарын хугацаанд америк бас европ соёлыг хоёуланг нь мэдэх сайхан боломж байгааз ххэ :) Манай сургуулийг MUDEC буюу Miami University Differdange  European Center гэж нэрлэдэг. Сая host family руугаа ирж яваад сургуулиа харсан чинь үнэхээр гоё сургууль байна лээ. Сургуулийн байшин 16-р зуунд баригдсан барилга бөгөөд хүмүүс Хогвардс шиг ч харагддаг гэж ярьдын байна лээ. 


За тэгээл би чинь нээх аймар 10 жилийн хугацаатай явах гэж байгаа юм шиг л баахан хүмүүс нтрээр гаргуулаал бөөн юм боллоо шд хахаха. Тэгээд Буянт ухаа онгоцны буудал дээр эхлээд ачаагаа өгөх гээд зогсож байсан чинь  хажуу талд Bloomberg Tv-нхэн явж байна. Би бүр шүтэж явдаг хүмүүстэйгээ таарчаал тэнэг юм шиг байн байн хараад л байв хаха. Тэгээд гэрийнхэн "За жоохон байж байгаад ор" гээд байхаар нь  нислэгийн цагаа ойртуулж байгаад орсон бараг загнуулдаг байна шд хэхэ. Онгоцондоо ороод суудалаа хараад ӨӨӨӨ л гэжийгаам чинь. Яг сэнсний тэнд. Гэхдээ яахав юм харагдаж л байсан л даа хха. Ер онгоцны суудлаа захиалахдаа нэг бол хамгийн урдуур нэг бол хойгуур сууж байх хэрэгтэйн байна лээ шүү ххэ. Миний хажууд Унгарт байдаг охин дээрээ очиж байгаа хөөрхөн эмээ, Бельгит амьдардаг цоглог эгч хоёр суув. Улаанбаатраас Истанбул орохдоо Бишкек буюу Киркизстан улсын нийслэлээр дайрдаг юм байна лээ. Дээрээс харахад ер нь Улаанбаатар хуу л хот харагдаж байна лээ. Гэхдээ хамгийн гоё нь бүх замын хажуугаар мод тарьсан байна лээ. Хаана зам байна тэнд мод байна лээ шүү. Тэгээд нөгөө эмээ, эгч бид гурав аймар найзууд болоол Бишкекийн онгоцны буудлын Duty Free - гээр орж гаравоо. Ер нь үнэтэй юм байна лээ. Үнэртэй ус л гайгүй үнэтэй санагдсан. Бишкек дээр онгоцоо 30 юмуу 40 минут хүлээгээд цаашаа Истанбул руу явав. Би наран талдаа яг цонхны хажуу талд суусан чинь яг шатаж үхэх гэж байсан. Туршлагагүй хүн тэгээл fail-дээл яваад байгаа юм чинь хахаха. Манай найзууд Истанбулын онгоцны буудал их үнэтэй, ер нь тэгээл аль болох хурдан дараагийн онгоцондоо суу гэхээр нь дотроо "За тэгүүл онгоцонд сайн идээд, нэг доширак үүргэвчиндээ хийгээд аваад явнаа" гэж бодоод доширак нтртэй аймар өлсөж үхэх гэж байгаа хүн шиг юм явсан чинь Туркиш айрлайн 3 хоолтойн байна лэээ хахха. Нөгөө гоймон нтр хэрэг болоогүйэээ :P





Тэгээд Истанбул дээр буувааа. Айрлинкийн эгчийн хэлснээр Information Center гэдэг дээр очоод зочид буудлынхаа өрөөг авах гээд  Information Center гэдэг юм хайгаал байлаа хайгаал байлаа. Тэгсэн чинь  Information desk гэцэн юман дээр нь очоод асуусан чинь Starbucks -ийн хажууд байгаа гэлээ. Би чинь тэгээл Starbucks  хайгаал байлаа хайгаал байлаа. Тэгээл хайж хайж олоод Ёоох ашгүй дээ гээл билетээ өгсөн чинь  Starbucks-д ороод хүлээж бай гэнээ. Ороод суугаал ганц кофе авж ууя гэсэн чинь дандаа арван хэдэн евро байхаар нь юу ч авку суугаал байлаа. Над шиг кофегүй суужийсан хүн байхгүй байсан л даа хаха. Гэхдээ монгол мөнгөөр 20н хэдэн мянгаар кофе авж ууснаас барайгаал тэндээ тэгсгийгээл суужийсан дээр шд тэ? ххаха. Turkish airline hotel гэдгээс нөгөө хүн нь гарж ирээд хүмүүсийн нэрийг дуудаж байнаа. Миний нэрийг Batbold Yaangaa гээл аймар сонин дуудаал хаха. Тэгээд бүр заримдаа зүгээр л Batbold гэж дуудаад сүүлдээ эрэгтэй хүний нэртэй болсөөөн хаха. Гараад зочид буудал руу хүргүүлэх автобусандаа суугаад Истанбул хотыг  хальт харлаа. Би нар жаргаж байх үед очсон болхоор автобусандаа суусаар байтал харанхуй болчихсон юм. Истанбул хот одоо ид хөгжиж байгаа хот юм шиг санагдсан. Цаг агаар нь дулаахан, сэвэлзүүр салхитай Европ ази хоёрын дамнан байрладаг сайхан хот байна лээ. Буцаж ирхэдээ Истанбулаар дамжихаараа өшөө илүү сайн мэдэж авнаа. Тэгээл автобус яваал байлаа. Би дотроо "Энэ бид нарт албаар хотоо харуулах гээд тойрч яваад байгаан болов уу" гэж бодоол тэгснээ бас "Гэхдээ тэгсэн бол илүү гоё газрыг харуулах байсандаа" гэж бодоол байв. Бараг 30минут явж байж Ramada дээр буув. Би онгоцны нисэх буудал юм чинь нээх сүртэй юм байхгүй байхөө гэж бодсон чинь их гоё өрөөнд орсон. Тэгээл нөгөө "Яг Маяк шиг" гэдэг кинон дээр гардаг шиг өрөөндөө ороод дэвхцэж нтр хха. Өрөөндөө ороол гялс утсаа цэнэглээл гэрийнхэн рүүгээ залгаал  найзуудруугаа юм бичээл байжийсан чинь бүр яаж ч хичээгээд нойр хүрээд болдгүйээ. Уг нь найзуудтайгаа яръя гэж боджийсийн. Истанбулд дөнгөж 6 өнгөрч байсан ч монголын цагаар шөнийн 12 өнгөрцөн байсан болхоор цагийн зөрүү нь гараагүй амьман шууд тэгээл тас. Тэгснээ истанбулын цагаар 2 өнгөрөөж сэрж байгаан хаха. 



Өглөө 6 цагт зочид буудлаасаа гараад бас нөгөө автобусаараа онгоцны буудал руугаа хүргүүлэв. Тэгээд жоохон Duty free-нүүд хэсвээ. Юу ч авку байж шүү хаха. Тэгж тэгж Amozon-оос захиалж амжаагүй tour guide номоо ававаа. Онгоцны буудлаас юм авахад билетээ үзүүлдгийн байна лэээ. Номын дэлгүүр бол ёстой гоё байсан шүү. 





              





Ингэж эргүүтэж явсаар нэг юм Льюксенбург руугаа нислээ. 3 цагын л нислэг байсан юм. 12 мянган метрийн өндөрт ганцхан үүл харагддаг мөртлөө Альфийн нуруунууд үүлэн дундаас цухуйн харагдана. Тийм өндөрөөс юу ч харагдахгүй байхад ганцаараа харагдана гэхээр асар өндөр байгаа шүү. 
Льюксенбург дээрээсээ үнэхээр гоё харагддаг юм байна лээ. Нов ногоон тал, тариан талбайнууд, жижигхээн тосгодууд, салхин сэнснүүд, харваас амар амгалан тайван орчин... Онгоцноосоо буугаад шалган нэвтрүүлэх хэсэгт нь очсон чинь намайг "Ямар зорилгоор ирсэн бэ?" гэхээр нь "Би энд 3 сар сурах гэж байгаамаа" гэсэн чинь " Хаана амьдрахын?" гэхээр нь "Host family-даа амьдарнаа. Гэхдээ би одоохондоо танилцаагүй байгаа" гэсэн чинь"Тэгүүл сургуулийн чинь урилга нтр янз бүрийн нотлох баримт байна уу" гэхээр нь " Байгаа гэхдээ хэвлээгүй шдээ" гэсэн чинь "ӨӨӨ эээээ" гэсэн харцаар баахан харж тээнэгэлзэж байгаад арай гэж нэг юм штампаа дарвөөө. Ер нь тиймэрхүү бичиг баримтаа хэвлээд, бэлэн авж явж байх хэрэгтэй юм байна лээ шүү хэхэ. Тэгээд ачааны хэсгээс чимданаа авах гэсэн чинь дийлдгүйэээ. Ачаагаа дагаал гүйгээд байсан хахха. 2 дохь дээр нь овоо нэг юм шүүрч авсан хаха. Хоёр чимданаа чирээл буудлаасаа гараад ирсэн чинь намайг тосно гэсэн хүн ч байддаггүй. Uyanga Batbold гэсэн бичигтэй ч хүн байдаггүййэээ. Хүмүүс сонин хараал би нээх өрөвдөлтэй хүн "Яааанаа намайг мартцийн байхдаа. Яаж сургууль руугаа ярих уу? Намайг ирж авку бол яаанаа" гэж бодоол байж бсан чинь аймар франц аялгатай эгч "Чи Миами их сургуулийн оюутан мөн үү" гээл тэгхээр нь баярлаж үхэх гэж байгаа юм чинь. Таксины жолооч эгчийн машинд суугаал "Одоо хаашаа явах уу?" гэсэн чинь "Differdange" явнаа л гэжийн. Льюксенбургийн зам, хажуугаар өнгөрөх модод, жижигхэн байшингууд бүгд л гоё харагдаж байлаа. Таксины жолооч эгч Spain-аас ирж Льюксенбургт 4 дэхь жилдээ амьдарж байгаа гэнээ. Би тэгээд "Би Mонголоос ирсэээн. Та Mонголыг мэднэ биздээ?" гэсэн чинь "Үгүй" гэнэээ. Тэгхээр нь "Чингис хааныг ч мэдкү юу гэсэн чинь" бас л  үгүй гэж авдын. Тэгээл заза гээл "Та очоод гүүглдээрэй. Их сайхан орон шүү" гээл хэллээ. Тэгсэн нөгөө эгч тэгнээ нтр гэжийснаа л гэнэт Анголиа Анголиа гээд байхаар нь "Анголиа гэж юуийн?" гэсэн чинь Монголиаг л Анголиа гээд бсийн байна лээл дээ хахах. Тэр эгч франц үг аймар ашиглаж ярина. Би зарим үгийг нь ойлгохгүй тэгээл сайхан зарим үгийг нь ойлгосон юм шиг л ярьж өнгөрлөөдөө хэхэ. Тэгээд сургуулиа замдаа харчихаад л бараг нэг минутын зайтай газар host family-дээ ирвээ. Ёооох догдолж үхэх гэж байгаа юм чинь хаха. Тэгсэн нэг өвөө "Bonjour" гээл нээжийнаа араас нь 30 орчим насны ах гарж ирээд англиар ярьлаа. Харин араас нь хамгийн гол хүн болох гэрийн эзэн хөөрхөн эмээ гарч ирлээ. Тэр эмээ англиар ярьж чаддаггүй ганцхан ойлгодог гэнээ. Тэгээд өнөөдөр хүү нь ирж орчуулагч хийж байгаан байна. 2 давхарт гараад "Ахиад 5 америк оюутан ирнэ. Тэгээд 6уулаа энд  амьдарна. Энэ 6 өрөөний аль нэгийг сонгоорой" гэхээр нь хамгийн дулаан өнгөтэй нов ногоон өнгийг нь сонгочихсон хэхэ. Тэгээд одоо өдрийн хоолоо идэх гэж байна хамт идэх үү гэхээр нь "Тэгье!" гэж хэлчихээд монголоос авчирсан бэлгээ гялс задалж аваад доошоо буув. Тэр хаалга тайлж өгсөн өвөө эмээгийн найз залуу юм гэнэ кккк. Тэр хоёр энд өдөртөө байгаад орой хажуу талын хаус руугаа орж унтдаг гэнээ. Харин хүү нь бага хүү эхнэр хоёртойгоо ирсэн байв. Ингээд бид хоол идлээ. Тэр хоол нь олон төрлийн махнаас сонгоод тэрийгээ шоронд зоогоод халуун буцалж буй тостой тогоо руу хийгээд шарж иддэг франц гаралтай хоол юм байна. Эхнэрийнх нь ганц дуртай хоол нь гэсэн ххэхэ. Тэр хоёрын бага хүү нь одоо 2 настай мангар эгдүүтэй шав шар гар байна лээ. Тэдний гэрийнхэн хотын төвдөө амьдардаг бөгөөд хааяа ээж дээрээ ирдэг гэнэ. Хоёулаа англи хэлний багш хийдэг гэнээ. Надаас "Чи ганцхан англиар ярьдаг уу?" гэхээр нь "Тиймээ" л гэлээ. Ааааш ядаж франц, герман хоёрын аль нэгийг жоохон сурсан бол... :( Ганц хэлтэй байна гэдэг ер нь жул юм бнөөө. Эндхийн хүмүүс Льюксенбург, Франц, Герман, Англиар ярьдийн байна. Аймар юмөөө хха_ Аааан бас эднийх ардаа цэцэрлэгтэй. Тэндээ төмс, лууван, алим, черри, шошнууд, гүзээлзгэнэ гэх мэт олон зүйл тарьдаг гэнэ. Эхнэр нь "Өвөл манай энд Испаниас төмс ирдэг. Гэхдээ төмс  ч гэж дээ. Ямар ч амтгүй юм байдаг юм." гэв. Эндхийн хүмүүс идэх уух юм, хэрэглээний зүйлдээ маш их анхаардагийн байна. Монголд бол төмс бол төмс л байдаг шд тэ хахах. За тэгээд би хоолоо идчихээд гарж ирээд, чимдануудаа задалж янзалчихаад энэхүү нийлэлээ бичиж суунадаа. Цагийн зөрүү бас сайн гараагүй манараа гар л бичжийн хаха. Тэгснээс нээрээ би аймар тэнэг нь нөөтбүүкнийхээ цэнэглэгчийг монголд мартцан байвал яаааах уууу??? Тэгсэн чинь харин энэ эмээ цэнэглэгч өгөөд ингээд нөөтбүүкээрээ нийтлэлээ бичээд сууж байна даа. Манай хөрш америк оюутнууд ирээгүй бас хичээл 22нд эхлэх учираас одоохондоо завтай байхнээ. Маргааш гарч дэлгүүр хэснэээ. Удахгүй шинэ нийтлэлээр уулзъя. See yaaa!!





PS: Баааахан замбраагүй юм биччихлээ. Ойрд юм бичээгүй юу ч бичээд байгаан xaxa. Одоо санаж байгаа дээрээ бичихгүй бол яг мартах шинжтэй ххэ. Дараа улам бүр гоё сонирхолтой нийтлэл оруулахыг хичээнэээ. Үг үсгийн алдаа байвал уучлаарай. Нийтлэлийг минь уншсанд маш их баярлалаа. :)

2 comments:

  1. hehe er ni ih sonirholtoi sanagdaj bna shuu. Niitleluudii chn algasahgui unshinaa :)

    ReplyDelete
  2. Уянгадаа амжилт хүсье Их юм сураад ирээрэй :)

    ReplyDelete