Хээе! За ёстой нийтлэлээ бичнэ дээ гэж бодсоор байтал зөндөө удчихлаа. Би өнгөрсөн хугацаанд Францийн Метз, Страсбург, Колмар, Германы Мюнхен, Бельгийн Бруссель, Голландын Амстердам, Италийн Ром, Венец зэрэг хотуудаар явлаа. Бүгдийг нь бөөгнүүлж бичиж чадахгүй учраас 2 салгаж бичье ххэ. :)
Миний хамгийн сүүлийн нийтлэл Макарон хийнээ гээл дууссандаа ххэхэ. Тэгээд Францийн Метц гээд хот руу макарон хийж сурах гээд манай сургуулийн надаас гадна 14 охин явлаа. Тэр өдөр гэнэт цас орчихсон. Ер нь энд цас нь гэнэт байж байгаал орчдийн байна лээ. Тэгээд аймар нойтон цас орноо, ер нь гадуур шүхэргүй явхын бол усанд орцийн юм шиг л болно ххэ. Цаснаас болоод манай автобус очих цагаасаа жаахан хоцроод очсын.
Надаа Метц хот Францийн нэг жижиг хот юм шиг санагдсан. Хамгийн алдартай нь нэг сүм байдаг бөгөөд бид хэд макароны хичээл эхэлхээсээ өмнө тэр сүмээр дайрлаа.Энэ сүм миний Европд орж үзсэн хамгийн анхны сүм болоод ч тэр үү ёстой агуу санагдсан. Тав зургаан зуун жилийн өмнө баригдсан мөртлөө арваад давхар байшинтай дүйцэхүйц өндөр, доторх чимэглэл, лаа, зурагт цонхнууд нь үнэхээр гайхалтай байсан. Надад яагаад ч юм A Beauty and the Beast хүүхэлдэйн кино л санаанд ороод байсан хэхэ. Тэгээд тэр хавиар нь жоохон хэсээл макарон хийх газар луугаа явлаа. Макарон хийх газар маань тусгай бакеригийн сургалт явуулдаг газар байсын. Орсон чинь 15, 16 насны нэг банди бас арван хоёр юмуу арван гурван настай банди хоёр бид нарт хичээл заана гээд байжийсан ххэ. Тэгээд бид нарийг 2 хэсэгт хуваавооо. Нэг хэсэг нь гүзээлгэнэтэй буюу ягаан өнгөтэй макарон нөгөөдөх нь шар өнгөтэй макарон хийхээр болов. Яджийхад тэр хоёр багш маань англиар ярьдаггүй, францаар л яриад байна. Тэгээд манай чиглүүлэгч багш маань хальт франц хэлтэй. Ёстой ойлголцох гэж алж өгж байгаам чинь аххаха. Аанхаа, мхнхн гээл нээх худлаа ойлгохгүй байжийж дохисоор байгаад л таарсан хаха. Ер нь Францчууд өөрсдийнхөө хэлэнд их бардам байдаг бөгөөд бусад хэлээр ярих дургүй юм гэнэлээээ золиг гэж. Тэгээл за ингээд хийгээрэй гээл тэрийг нь дагаад хийнгүүт буруу болчлоо гээл шууд хаячихна хха. Жоохон байж байгаад жинхэнэ багш нь гээд 30 орчим насны тогооч ах их ирсэн. Тэр тогооч харин ирээд овоо бид хэд зүг чигээ олсон доо хаха. Ер нь макароны түүхийг нь авч үзвэл ард иргэдээс гаралтай амттан бөгөөд ямар ч үнэтэй марериал ордоггүй, энгийн хэрнээ маш гоё амттай амттан гэдгээрээ алдартай. Тэгээд бид хэд макароноо хийчихээд, нөгөө багш шампанск задлаад бөөн жаргалтай хүмүүс болвөөө. Өөрийнхөө хийсэн макароныг идэж үзсэн чинь нээх сүртэй гоё болоогүй юм шиг санагдаад байсан чинь 4,5 цагийн дараа идсэн чинь ёстой гоё амттай болчихсон байсан. Хөргөж байж идэх ёстой юм байна лээ шүү хүмүүсээ. :)
Макароноо хийж дуусчихаад би өөр 5 охинтой Францийн Страсбург хот руу явлаа. Бид нарыг галт тэрэгнээс бууж байхад орой болж байсын. Бороо зөөлөн шиврээд, хот дундуураа том голтой, дулаахан, ер нь их романтик орчинтой байсааан хха. Тэгсэн чинь бид хэд яг зөв газраа ирчихсэн мөртлөө яг буудлаа олж чадкуу тэр хавиар хэд ч эргэлдэв. Тэгээд нэг ресторан руу орж асууж байж ашгүй нэг юм олсон. Манай групын 2 охин нь францаар ярьдаг учраас их нэмэртэй байсан. Ер нь францд франц хэлгүй бол их хэцүү юм байна лээ.
Зочид буудалдаа ороод өрөө өрөөндөө салаад орсон чинь миний ор 2 давхрын ор болж таараад, ядаж байхад өрөөний бүх хүмүүс унтчихсан гэрлээ асааж болдгүй. Орон дээрээ гарж юмнуудаа тавьчаад буцаад буух гэж байгаад унааад, бараг хүмүүсийг нь сэрээж мэрээгээд ёоох. Тэгээд маргааш өглөө нь Страсбургийн хамгийн алдартай, хотынхоо хамгийн өндөр Notre Dame Cathedrale руу явсан. Тэгэх замдаа жижигхэн кофе шопоос кофе жигнэмэг хоёр аваад замдаа өглөөний цайгаа ууж байгаан. Надад ер нь их таалагдсан. Шив шинээр нь халуун бакери идэх ч.... Заза муу хүн идсэнээ гэгчээр хаха. Сүм рүү явах замд яааааг, бүр яааг нөгөө Үнсгэлжин нтр гээд хүүхэлдэйн кинонууд дээр гардаг шиг эртнй хотуудын нарийн гудамжаар явсан. Яааж тэгж яг байгаагаар нь хадгалж үлддэг байнаа л гэж бодсон. Тэгээд тэр гудамжууд нь ихэвчлэн дэлгүүрүүдийн гудамж болцон байх бөгөөд жуулчдад зориулсан гудамжууд юм шиг санагдсан. Яг нөгөө сүм дээрээ тулаад ирсэн чинь аймар өндөр ёстой сүрдмээр барилга байсан. Би зургаа авхуулаад харсан чинь бараг "Хүүеээ би хаана байна аа" гэмээр л хахаха. Тэгээд сүмийн оройгоос хот бүхэлдээ харагддаг гэхээр нь орой руу нь гарах тасалбар аваад гарваа. Тэгсэн чинь нөгөө нарийхан эргүүлэг шиг, ганцхан хүн багтдаг шат байдаг даа. Тийм шатаар бараг 14,15 давхартай тэнцхүйц газар луу гарсан. Эхэндээ гайгуй л байсан сүүлдээ бүр яг нэг эргүүлгэнд орцийм шиг санагдаад. Өндрөөс айдгийг ч хэлхүү доошоо хархаар л ёоох дуусдаггүйн байхдаа гэж боджигам чинь. Тэгээд эцсийн эцэст гарсандаа ххэхэ. Яг орой дээр нь гарангууд нэг жижигхэн өрөө байх ба тэнд хэсэг үзмэрүүд, бас ёвро хийнгүүт Страсбургийн тэмдэгтэй зоос гаргаж өгдөг автомат машин мөн хамгийн гоё санагдсан юм нь дурсгалийн үг бичдэг дэвтэр байсан. Би тэгээл монголоор дээр нь юм бичээл, гоё санагдаал инээгээл байсан хаха. Нөгөө хамт явжийсан найзууд гайхсан байхөө хаха. Хотыг хардаг задгай талбай дээр нь гараад хотыг харсан чинь бүгд улаан, саарал дээвэртэй, хуучин эртний хот харж байгаа юм шиг санагдсан. Ямар ч өндөр орчин үеийн барилга байхгүй. Хамгийн өндөр нь л энэ сүм ххэ.
Сүмээсээ гараад нөгөө хуучны гудамжуудаар нь яваал байсан. Бараг бүх брендүүд байна лээ доооо. Нэг ажиглагдсан юм нь гэвэл Францчууд үнэхээр загварийн мэдрэмжтэй улсууд юм байна лээ. Бүр ямар ч насны хүмүүс нь ёоох үнэн загварлаг хувцаслана. Эмээ нар бол бас л зэвүүн хувцаслийшд. Аргагүй л загварын эх орон нь үнэн юм байна лээ. Ммм бас франц ер нь өртөг өндөртэй санагдсан. Жишээ нь нэг кафе руу ороод зүгээр л цай авхад 3 евро болох жишээний. Тэгээд хэсэж хэсэж байгаад нэг уран зургийн музей руу орсон чинь өнөөдөр оюутнуудад үнэгүй өдөр гээд ххэхэ. Бид хэд вүүүхүү гээл орж үзсэн. Тэгсэн чинь би нэг танхимд нь ороод зургуудыг нь үзэж байсан чинь нэг тайлбарлагч нь л францаар яриад миний үүргэвчийг л заагаад юм яриад байсан. Тэгж дохио зангаагаар ярьсаар байгаад миний үүргэвчийг урдаа зүүлгэчихсэн. Тэгээл сайн ч ойлгоогүй гайхаал урдаа үүргэвчээ зүүгээл яваад байсан хахаха. Дараа нь учрийг нь ойлгосон л доо. Европын ихэнх музей нь угаасаа л нэг бол үүргэвчгүй оруулдаг эсвэл ядаж урдаа зүүлгэдэг юм байна лээ. Энэ нь үүргэвчээрээ санаандгүй үзмэрүүдийг эвдэлж хэмхэлхээс сэргийлдэг юм шиг санагдсан хэхэ. Эсвэл өөр шалтгаантай юм болов уу хаха?
Орой нь бид хэд Страсбургийн Галерей буюу хамгийн том их дэлгүүр нь орсын. Бүр баахан хүмүүс бужигнаал юу болжийгаа нь мэдэгдкү хаха. Бас дотроо бүх брендтэй, зарим нь боломжийн үнэтэй зарим нь бүүүр аймар үнэтэй. Би нэг өмд хараал "Өөө ямар дажгүй өмд вэ" гээл лаг авдаг хүн болсон чинь Emporio armani-гийнх байхаар нь заза гээл буцаагаад тавьсандаа хаха.
Маргааш нь бид хэд бага Венеци гэж нэрлэгддэг Францийн Колмар гээд хот руу явав. Өглөө эрт байсан учраас бид хэд өглөөний цай уух гээд кофе шоп хайсан чинь бүгд дүүрэн хүнтэй. Францчууд өглөөний цайгаа кофе шопд уух нь элбэг юм шиг санагдсан. Бас нэг юм нь ресторанууд нь цагийн хувиараар ажилладаг. Монголд 10-с нээгээл бараг 12 болтол нээлттэй байдаг бол энд өглөөний цайны үе буюу 9-12, өдрийн хоолны цаг 12-14 цаг болтол л онгорхой байна гэдэг ч юм уу нэг иймэрхүү маягаар ажилладаг. Та 5 цагт хоол идье гэж бодоод ресторан хайхын бол 7-с онгойноо гээл зогсож байна шүү хха. Ззаза тэгээд Колмарт очсон чинь бас цас орооод Ёооохх одоо больё тэх үү гэмээр л хаха. Тэгээд бүтэнсайн өдрийн өглөө байсныг ч хэлхүү хүмүүс ч гудамжаар явахгүй, хоосон үлгэрийн газар л яваад байгаа юм шиг санагдсан. Нээрээ үнэхээр Үнсгэлжин, эсвэл A Beauty and the Beast дээр гардаг жижигхэн тосгон жинхнээсээ оччихсон юм шиг санагдсан. Та нар өөрсдөө очвол илүү сайн мэдрэх байхаа хэхэ. Бүр нээрээ яг байна лээ шүү. Бага Венеци гэж нэрлэдэгийн учир нь хот дундуураа каналтай, тэрүүгээрээ мөн завиар аялж болдог учраас тэгж нэрлэсэн юм байна лээ. Энэ хотод очхоор шийдвэл зун очоорой. Байшингууд нь тод тод өнгөтэй, цэцэг нөгөө ургачихсан маш өнгөлөг байх байх тэр үед. Тэгээд бид хэд буцах болоод галт тэрэгний буудал руугаа алхаал алхаал байсан. Тэгсэн чинь ёстой ганцхан минутын зөрүүтэй галт тэрэгнээсээ хоцорсон дооо :((( Галт тэрэгнээсээ хоцрох ч муухай мэдрэмж шүү тэ. Тэндээ дараагийн галт тэргээ бараг 2 цаг хүлээсэн байхаааа!!
Энэ аялалын дараагийн долоо хоногийн амралтын өдрүүдээр Германы Мюнхен хот руу аялсын. Льюксенбургээс Мюнхен хүртэл 8 гаруй цаг галт тэргээр явдаг. Аааа нэг юм зөвлөхөд Европоор аялах гэж байвал EURAIL Globall Pass гэдэг тикет аваарай. Учир нь аялал болгондоо билетний мөнгө төлөөд байвал мөнгө чинь хурдан дуусна. Харин EURAIL Globall Pass билеттэй бол 10 эсвэл 15 өдөр европын аль ч улс руу энэ билетээрээ явж болдог. Гэхдээ намайг паспортоо үзүүлсэн чинь арай өндөр үнээр билетээ авах ёстой юм байнаа гээд би ойролцоогоор 80-аад еврогоор илүү мөнгө төлөөд EURAIL аа авсан ххэ. Ер нь л хамгийн хямд зардалтай нь энэ билет шүү хэхэ. Бид нарыг Мюнхен-д очход орой болж байсын. Би Мюнхен-ны галт тэрэгний буудал нээх томоор төсөөлөөгүй байсан чинь бас том юм байна лээ хэхэ. Бид нар зочид буудалд биш B&B буюу хувь хүмүүс өөрийн орон сууцаа жуулчдад хөлслүүлдэг тийм байранд орсын. Энэ нь буудалаас хамаагүй хямдхан тусах бөгөөд найзуудаараа явж байвал хамтдаа нэг байранд ороод хамаагүй чөлөөтэй бас хөгжилтэй байна. Мюнхен ч ёстой хүйтэн хот байна лээ хэххэ. Бид нар маргааш нь Neuschwanstein Castle буюу Диснейгийн логоны санаа авсан харш гэдгээр нь алдартай харш руу явсан юм. Би чинь гялс энэ харш руу явчихаад буцаж хүрж ирээд Мюнхен хотыг үзнэ гэж бодоод байсан чинь ирж очихдоо гал тэргэнд л гэхэд нийтдээ бараг 5 гаруй цаг зарцуулсан. Галт тэрэгний цонхоор Мюнхен хотын гадуур байрладаг хувийн хауснууд, жижигхэн тосгодууд харагдана. Яг нөгөө Last Christmas дууны клип дээр гардаг хауснууд байдаг даа. Яааг тэд нар шиг, тэгээд цас орчихсон, зөндөө олон моднууд дунд үнэн гоё харагдаж байгаам чинь. Тэгээд Neuschwanstein Castle-н байрладаг жижиг хотод нь ирээд цаашаагаа харш руугаа автобусаар явсан. Тэнд 2 төрлийн харш байх бөгөөд нэг нь Neuschwansteinордыг бариулсан Bayern-ний хаан Лудвиг II-н бага насаа өнгөрүүлсэн харш мөн Neuschwanstein харш байрладаг. Энэхүү харш нь 1868 онд барилгын ажил нь эхлээд 1880 онд ашиглалтанд оржээ. Гэхдээ 1890 он болтол бүрэн баригдаж дуусаагүй байна. Харш ашиглалтанд ороод удаагүй байхад хаан нас нөгчсөн бөгөөд энэхүү харшдаа ердөө 176хан өдөр амьдарсан гэнэ. Бид хэд тэгээл оюутан мөнгөгүй гарууд "Заза юууун бага насных нь харш, зүгээр гол харш руугаа л явья" гээд Neuschwanstein-ныхаа л тасалбарыг авав хаха. Харш руу явах хоёр арга байна. Нэг бол алхах эсвэл морин тэргээр явах. Алхаж явбал 40 мин алхах бөгөөд морин тэрэг арай л хурдан байх хэххэ. Би энд ирхээсээ өмнө Боловсрол суваг ТВ дээр гардаг "Гайхамшигт аялалууд" гээд нэвтрүүлгээр энэ харшийг харсан байсын. Нэвтрүүлэгчид нь дээшээ гарах гэж бөөн юм болоол байсан. Тэгээл би тэрийг санаал "Ёооо яаааж дээшээ гарнааа" гэж бодоод байсан чинь зүв зүгээр байсаан ххэ. Бас тэнд аялж байгаа хүмүүсийн за бараг 50-60 хувь нь азиуд байсан. Тэгээд хамгийн инээдтэй нь Хятад, Солонгос, Япон охид залуучууд нь аялаад байгаа мууу загвар үзүүлээд байгаа муу гэмээр хувцастай явна. Ганцхан Мюнхенд ч биш хаана ч аялсан зөндөө азиудтай таарах бөгөөд тэд нарын хувцаслалт бол бас л солиоруулийшдээ хаххаа. Тэгээд бүгд фото стикер бариал нөгөө peace поозоо аваал хахха. Заза тэр ч яхав Neuschwanstein-н ойролцооох байгаль бол үнэн тасархай. Надаа бол яг үлгэрийн оронд ирцэн юм шиг л санагдаад байсан. Алфийн нурууны дөнгөж эхлэлд нь байдаг болхоор тийм гоё байгальтай байж магадгүйээ. Харш руу ороод зураг авж болохгүй гэсэн болхоор зураг авж чадаагүй. Харш бол ер нь маш тансаг хийцтэй, хана таазан дээр зурсан уран зураг ихтэй, эрдэнийн чулуу, алтаар бүрсэн олон эдлэлтэй. Ер нь европын харшнууд ямар байдаг тэр бүх шинж байсан. Хамгийн гол зүйл нь харш өндөрлөг газарт байрласан болхоор ямар ч цонхоор хаашаа ч харсан маш үзэсгэлэнтэй дүр зургыг харж болно. Харшийн хойд талд 15 минутын зайтай газар 2 уулын холбосон гүүр байх бөгөөд тэндээс харшийг харж болно. Та нар энэ харшийн зөндөө л зургыг харсан байх. Ихэнх нь энэ гүүрнээс авагдсан зургууд байдаг байхаа. Хаан өөрөө байгалийн сайхныг харах дуртай байсан болхоор энэ гүүрийг тусгайлан бариулсан гэнэ. Бид нарыг очход гүүр рүү явдаг зам нь хаалттай байсан. Тэхдээ л хаашаа нтрий нь даваал гүүр дээрээ очсондоо хха. Гүүр нь их нарийхан 2 хүн л бараг зөрөх зайны өргөнтэй юм байна лээ. Гүүрэн дээр гараад баруун тийшээ харахын бол Алфийн нуруунууд харагдана. Зүүн тийшээгээ хархын бол харш мөн Bayern нутгийн үзэсгэлэнтэй байгаль харагдана. Тэгээд бид нарыг бууж ирсээр байтал харанхуй болоод буцаад Мюнхен хотдоо ирхэд бараг л оройны 9 өнгөрч байсан. Маргааш нь өглөө эрт босоод Bayern-ний үе дамжин амьдардаг байсан хааны ордон руу нь явсын. Ордон урд бас ард талдаа маааш урт цэцэрлэг хүрээлэнтэй бөгөөд дунд нь байрладаг нууранд нь хун нугас нтр гээд зөндөө шувуунуудтай. Дааанч бид нарыг очход цас шуурж байсан болхоор нээх гоё харагдаагүй. Зун ирвэл бүр тасархай байхөө. Ордонд орсон чинь Герман биш Францд ирцэн юм шиг л санагдсан. Их урт, нүсэр ордон байна лээ. Яаааг кинон дээр гардаг шиг л ордон байдгийн байна лээ.
За тэгээд бид хэд вагондоо суугаад Льюксенбург рүүгээ явж байсын. Тэгсэн чинь бараг 20-оод рок ч юм шиг ганг ч юм шиг хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй баахан хүмүүс ороод ирсэн. Орж ирээл шууд дуу аймар чангаар дуулаал. Хүмүүс ч юм хэлкүүү. Тэгээд бүгд шивээс, ээмэг, хар савхи, жинсен өмд нтртэй хахха. Би эхнээс нь дуулаад байхаар нь хөлбөмбөгийн тоглолт үзээд буцаж байгаа хүмүүс юм байна гэж бодсын. Тэгсэн чинь бас арай бишээ. Тэгээл нөгөөдүүл чинь сүүлдээ тамхи татаал пиво уугаал хэн ч юу ч хэлж чадку. Бас вагоны ханан дээр Гитлерийн армын зурагтай стикернууд наагаал байсан. Мэдкүү нэг тийм хөдөлгөөн нтр юм болов уу л гэж ойлгосон. Ядаж байхад манай пракцийнхан өөр өөр суудалд сууцан, би нэг найзтайгаа тэд нарын дунд бүтэн 4 цаг явсандааа ххаха. Бас л нэг адал явдал юмдаа ххэа.
Ххэхэ за энэ нийтлэлээ ингээд дуусгая. Дараагийн нийтлэлээр Бруссель, Амстердам, Ром, Венеци хотуудаар аялсан тэмдэглэлээ оруулна аа. See ya!
PS: Өшөө зөндөө зураг оруулмаар байсан ч upload хийх гэж аймар удаад байсан болхоор цөөхөн зураг хийлээ. Мөн дараа долоо хоногт жинхнээсээ Munich руу тухтай явах тул бүр дэлгэрэнгүй энэ хотын талаар бичнээ. Үг үсгийн алдаа байвал уучлаарай. Нийлэлийг минь уншсанд маш их баярлала! :)

you makes me happy.
ReplyDeletekeep going.!!!!!!!!