Сайн байцгаана уу? Би энэ блогоо их удаан хугацаанд бодож байж нээхээр шийдлээ. Урьд нь 2, 3 удаа блог нээж байсан ч эдгээр нь ангийн блог эсвэл тэгсгийгээд л хаачихдаг блогууд байлаа. Харин энэ удаад зөвхөн өөрийн үзэл бодол, үзэл санааг шингээсэн блогтой болхийг хүслээ.
Би айлын ганц хүүхэд болохоор багаасаа л гэртээ ганцаараа байдаг тэгээд тэр хугацаандаа дотроо их зүйлийг тунгааж боддог хүүхэд байлаа. Одоо ч гэсэн гэртээ ганцаараа байхдаа, гадуур алхаж байхдаа, орондоо ороод унтхаасаа өмнө их зүйлийг боддог. Яг тэр мөчид толгойд орж ирсэн зүйлсээ хэн нэгэнд хэлмээр, найзруугаа залгаад ярилцмаар ч юм шиг санагддаг юм. Бусад хүмүүст ч гэсэн дотор байгаа зүйлээ уудалж гаргамаар, хэн нэгэнд яримаар, алдаа гаргасан бол бусаддаа сургамж болгож хэлмээр, амжилт гаргасан бол туршлагаа хуваалцмаар санагддаг байх. Яг ийм шалтгаанаар би энэ блогийг нээхээр шийдлээ. Ааа бас миний хүндэлж, тэднээс үлгэр жишээ авдаг хүмүүс бүгд өөрийн үзэл бодлоо ном болгож гаргах эсвэл WEB site нээж, наад зах нь блог нээж бусадтайгаа хуваалцдаг болохоор би тэднээс үлгэр жишээ авъя гэж бодлооо :D Блог хөтөлсөнөөрөө үзэл бодлоо хуваалцхаас гадна бичих чадвараа хөгжүүлээд зогсохгүй бичгийн соёл гэгч маш том зүйлд суралцах байх.
За тэгээд дөнгөж нэгдүгээр курст суралцаж байгаа над шиг жижиг гар хичээл номоо сайн зохицуулж арай сураагүй байгаа учраас зав зай бага, ойр ойрхон нийтлэл бичиж чадахгүй байх гэж айж байна. Гэхдээ долоо хоногтоо блогтоо шинэ зүйл бичих зав заавал гарганаа :D
(Үг үсгийн алдаа байвал уучлаарай хэхэ :p)

Ailyn gantsuudad neere yum bodoh tsag mudahgui gardag shuu. Posduudyg chn ihenhiig n unshsan. Bugd gegeeleg, unhsihad uramtai shan postuud blaa. Bicheed bgaarai, amjilt!
ReplyDeleteOhhh ystoi ih bayarlalaa :)) Iim urmiig sonsood bwal bicheed l bn shudee :)) ^___^
DeleteThis comment has been removed by the author.
ReplyDelete