Sunday, December 23, 2012

Hello, Mr.2013!!!

Блогтоо бичих зөндөө их сэдэв санаанд орж ирээд алийг нь бичих вэ? гэж бодсоор байтал дөнгөж сая үзсэн шинэ жилийн кино  2013 оныг угтсан, 2012 оноо дүгнэж бичсэн нийтлэл бичих санааг гэнэт оруулчихав хэхэ. Ер нь хүмүүсийн блогуудыг үзэж байхад ийм нийтлэл их байдаг юм билээ. Манай дээд үеийн нэг төгсөгч ахын блогийг уншиж байхад өөрийнхөө өнгөрсөн жилийнхээ ололт амжилт, алдаа оноо, сурж авсан зүйлсээ бичсэн байсан. Яг үнэнийг хэлэхэд тэр нийтлэлийг хараад өөрөөсөө их ичсэн л дээ. Дотроо "Би ийм нийтлэл бичвэл олигтой том амжилт ч байхгүй ёстой "онигоо" болохын байна" гэж бодсийн хаха. Тэгсэн чинь өнөөдөр ийм нийтлэл өөрийн эрхгүй бичээд сууж байдаг. Хамгийн гол нь яг дараагийн шинэ жилээр ч юм уу? эсвэл хэдэн жилийн дараа үүнийгээ хараад өөрийгөө урьд байснаасаа хэр их шат ахисанийг харахийг хүслээ. :P
         Миний хувьд шинэ жил хамгийн гоё баяр байсаар ч ирсэн, байх ч болно.  Бусад хүмүүст ч гэсэн тийм байх. Одоо бодоод байхад бага байхад одоогийнхоос илүү их уур амьсгалтай шинэ жилийг гаргадаг байсан юм шигээ. Манайх намайг жоохон байхад  нэг тийм нарийхааааааан бараг нүцгэн шахуу гацууртай, тэр нь үнэн жижигхэн тэгээд бөөн саа нтрээр л дүүргэхгүй бол болохгүй байдаг байв. Би тэрийгээ аягүй эрт засах дуртай, даан ч өөрөө эвлүүлж чадахгүй учраас тэгээд л томчуудыг хардаг байлаа. Сүүлдээ бүр намайг гацуураа эрт засна гэж гаргаад зассан ч юмгүй хөглөрүүлээд хаячихдаг болохоор надаас гацуурыг бүр нуугаад нууц газар хийчихдэг болчихсон :p. Тэгээд арай том болоод ирсэн чинь гацуур засах асуудал биш болоод хамгийн том асуудал бол салат болж хувирдагийм даа. Яагаадийг нь мэдэхгүй ч, бараг жил болгоны 31-ны өдөр аав, ээж хоёр  гадуур явж таараад гэрийн бүх ажлыг би хийдэг болчихсон. Тэгээд тэр ажлуудынх нь хамгийн ядаргаатай нь салатны төмс арилгах юм шиг санагдаад, шинэ жил гэхээр аймар баяртай байгаа мөртлөө салатны төмсийг бодонгуут л ёооохххххх гэмээр болдог байж билээ. 
       Харин одоо жинхэнэ шинэ жилийн утга учрийг өөрийнхөө хэмжээнд ойлгож байх шиг ... Улс орон болгон, хүн болгон л өөр өөрөөр шинэ жилээ тэмдгэлдэг. Тэр болгоний утга учир, уламжлал, хүмүүсийн сэтгэлгээ гээд бүх зүйлс нь хоорондоо их бага хэмжээгээр ялгаатай. Харин адил шинж нь гэвэл дэлхийн бараг бүх хүмүүс л хуучин оныхоо амжилтын тэмдэглэж, ирэх жилээ хүсэл зорилго, хийхээр төлөвлөсөн зүйлсээр дүүрэн угтдаг байх. Харин миний хувьд одоо шинэ жилийн баяраар өнгөрсөн оныхоо бүх муу бүхнийг тэр онтой нь хамт үлдээгээд, ирээдүйн шинэ оныгоо итгэл найдвар, хүсэл мөрөөдөл дүүрэн угтахыг хүсэж байна. Шинэ жилээр бодож төлөвлөж байсан зүйлс маань, яг дараагийн шинэ жилээр биелчихсэн байгаасай гэж хүсэж байна. Энэ мэтчилэн хойш алхахгүй ирээдүйн би өмнөх би-гээсээ улам улам илүү болсон байгаасай гэж хүсэж байна. Хэрэв тэгж л чадвал хамгийн гоё, хамгийн сэтгэл хангалуун шинэ жил болох байх. Бас хайртай, дотны хүмүүс минь яг одоогийнх шигээ миний дэргэд байсай, тэдгээрийн тоо нэгээр ч битгий цөөрөөсэй, харин ч олон болоосой гэж хүсэж байна.
        2012 он надад их олон зүйлийг өгсөн харамгүй сайхан, сэтгэлтэй "хөөрхөн" жил байлаа. Ахлах сургуулиа төгслөө, хүсэж байсан сургуульдаа орлоо, эрүүл энх байлаа, бас жижигхэн ч гэсэн хэдэн амжилтууд гаргалаа. 2012 оны онцлох үйл явдал гэх юм бол би хүмүүсийн дотоод мөн чанарыг урьд жилүүдийнхээс илүү таньсан юм болов уу гэж бодож байна. Урьд нь хажууд байгаад л байдаг гэхдээ доторхыг нэг их мэдээд байдаггүй хүмүүсийнхээ жинхэнэ мөн чанаруудыг мэдсэн гэж бодож байна. Зарим нэгнийг нь би үнэхээр буруугаар ойлгож явдаг байж ээ, харин зарим нэгний хуурамч дүр төрхөнд уусах шахам явж дэээ... Би одоо тэр хүмүүсийг үзэн ядахгүй байна. Хорсох ч үгүй байна. Зүгээр л тиймэрхүү хүмүүсээс холхон амьдрах хэрэгтэйг ойлгож авсан. Хүмүүсийн хүн чанарыг эртхэн мэдэх тусмаа надад тарих  хор ургшаас нь сэргийлж болно гэдгийг ойлгож авсан юм. Бас нэг зүйлийг төлөвлөчихсөн байгаа. Надад тэр зүйл бүтэх магадлал нь маш байгааг би мэдэж байгаа. Гэхдээ тэр зүйл рүү тэмүүлэх хүсэл минь намайг өөрийгөө түлхэх хүч болж байна. Энэ зүйл дараа жилийн шинэ жилийн үеээр ч бүтээгүй байж магадгүй л юм. Харин одоо байгаа үеэсээ сайжирсан байхад л надад хангалттай. Дараа нь энэ зүйл бүтээгүй ч гэсэн энэ хүсэл мөрөөдлийнхөө ачаар их олон зүйлийг өөртөө олж авсан шүү гэж бодож суух өдөр ирэх байх. Гэхдээ л үнэхээр бүтчихвэл  би баярласандаа бүр ....... (заза бүр хэлэх ч үггүй болчихлоо хахаха)
           2013 он минь би чамаас их олон сайхан зүйлийг хүсэж мөрөөдөж байгаа шүү. Үнэндээ бол он энд хамаагүй л дээ хаха. Би л өөрөө сайн байх юм бол болохгүй, бүтэхгүй зүйл ч ховор шүү :)) Дараа жил гэхэд би их сургуулийнхаа шилдэг оюутны нэг болохын хүсч байна. Үнэхээр чадвартай нэгэн болохын төлөө ажиллана аа. Бас урьд нь өөрийнхөө нэг ч хийж үзээгүй зүйлийг зориглон хийж үзмээр, хүн болгоны чадаад байдаггүй зүйлийг сурмаар (жишээ нь: буудлагийн спорт ч юм уу), зоригтой шийдэмгий нэгэн болмоор... За тэгээд англи хэлнийхээ мэдлэгийг сайжруулах хэрэгтэй байна. Юмыг ер нь сурсан шиг л сурахгүй бол хоёрын хооронд юм жинхэнэ хоёрын хооронд эвгүй байдалд оруулдаг гэдгийг их ойлгоод байгаа шүү. Ямар нэгэн тэтгэлэг, солилцоогоор олон орны хүмүүстэй танилцаж илүү задгай сэтгэдэг болмоор, хорвоо дэлхийг арай томоор хармаар, өөрийгөө хурцалмаар санагдах юм. За энэ бүхэн бол зөвхөн дараа жилийн дотор биелүүлэх одоогоор төлөвлөсөн зүйлс бөгөөд хамгийн том зорилгуудын минь жижигхэн алхмууд юм шүү. Тиймээс дараа жилийн надаас нэг насаар эгч ирээдүйн Уянга энэ хэдэн зүйлсийг биелүүлчихээд өөрийгөө их юманд бодох хэрэггүй шүү :P Зүгээр л өөрийгөө урамшуулаад, илүү ихийг хийгээрэй!!!
             За тэгээд гэрийнхэндээ, найзууддаа,ах, эгч, дүү, багш нар, намайг хурцалдаг хүмүүс, намайг оройтоод ирэхэд лифтийг минь ажиллуудаад байж байдаг ах-д, биднийг хальтруулахгүйн тул сургуулийн урд талбайн цасыг цэвэрлээд зогсож байдаг жижүүрт, шалгалтын материал олчихоод над руу утасдаж хэлдэг найздаа, сэтгэл тавгүй үедээ сонсож тайвширдаг гоё дуунуудыг минь дуулсан дуучидад хүртэл "БАЯРЛАЛАА" гэж хэлмээр байна. Бүх хүмүүс л нэг нэгнээсээ ямарваа нэгэн хэмжээгээр хамаарч байдаг тул бие биедээ жоохон ч гэсэн зүйлээр тусалж, бие биедээ хүлээцтэй, найрсагаар хандаж байгаасай гэж хүсч байна. Дэм дэмэндээ, дээс ирчиндээ гэдэг шүү дээ :))
             Сүүлд нь христос шүтдэг хүмүүс зул сарын баярын мэнд хүргэе!!! Бас бүүүүх хүмүүст хараахан болоогүй байгаа ч гэсэн шинэ оны мэнд хүргэе!!! Ирэх жилд өөрийн хүссэн амьдралаар амьдарч, одоогийнхоосоо илүү сайхан өөрсдийгөө бүтээхийг ерөөж байна. Миний, чиний, бид бүгдийн бүх хүсэл мөрөөдөл, бодол санаа биелэнэ гэдэгт би итгэлтэй байна. Cheers up!!! I wish all the best to you :))

No comments:

Post a Comment