Хэд хоногын өмнө харшил маань хөдлөөд, орой унтаж чадахгүй хөнжилдөө хөрвөөгөөд их хэцүү байлаа. Тэгтэл гэнэт харшил маань намдаад, хамар ам онгойгоод, нүд ч өвдөхөө байчихав. Яг тэр үед нээх урт амьсгаа аваад, ямар их азтай хүн болохоо мэдэрсэн. Тиймээ би амьсгалж байна, би амьдарч байна. Энэ л миний азтай байгаагийн шалтгаан. Чи ч гэсэн үнэхээр азтай нэгэн. :))
Яагаад азтай гээч? Хамгийн гоё нь энд зөндөө шалтгаан байгаа. Хамгийн түрүүнд "Чи хүн болж төрсөн нь". Хэрвээ энэ хорвоод мэндлээгүй бол ганцхан хүн төрөлхтөн л мэдэрдэг тэр аз жаргал, зовлон гунигийг амтлахгүй шүүдээ. Бас хайртай аав ээжийнхээ залгамж халаа болно гэдэг бол хамгийн их аз завшаан хариуцлага юм. Дараагаар нь энэ олон улс үндэстнүүдээс "Монгол хүн болж төрсөн" нь үнэхээр азтай хэрэг. Яагаад вэ гэдгийн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Уул ус, ургамал, байгаль, аугаа түүх гэх мэтчилэн... Түүх гэснээс энэ үед амьдарч байгаа бид түүхийг бичилцэх азтай хүмүүс юм. Монголчууд бидний өнгөрсөн түүх баялаг хэдий ч, яг энэ үед бидний ирээдүй хоёр сонголтын дунд байна. Харин энэ сонголтыг зөв хийж, зөв зүг рүү чиглүүлж чадах хүмүүс нь зөвхөн бид гэж бодохоор азтай биш гэж үү? Хааяа гадаадад төрсөн бол, эсвэл тэнд амьдардаг байсан бол гоё байждээ гэж боддог байлаа. Гэхдээ тэнд бидний хийх бүтээх зүйл их ховор юм шиг санагддаг юм. Үнэхээр л онцгой зүйл хийж тэр улсдаа хөрөнгө оруулж чаднуу гэхээс биш. Харин монголд бол нөхцөл байдал арай өөр байна. Бүх зүйл цэгцрээгүй, дөнгөж гараанаас гарж байгаа тамирчин шиг л байна. Тиймээс ч монголд гадаадыг бодвол хамаа ч үгүй их боломж байна. Бидний хийх зүйлс дүүрэн байгаа учраас, монгол улсын ирээдүй бидний гарт байгаа учраас үнэхээр азтай юм. Бид түүхийг шинээр бичилцэж, монгол гэдэг нэрийг арай өөрөөр дэлхийд таниулах боломж байна шүүдээ! Оооо нэг мэдсэн чинь баахан хазайчихсан явж байна шд. хэхэ
Бид бас энэ цаг мөчид төрсөндөө азтай хүмүүс шүү. Нэг нийтлэл дээр "Дэлхий ертөнц урьд нь хэзээ ч байгаагүйгээрээ амгалан тайван байна" гэж бичсэн байсан. Нээрэн ч үнэн шүү. Дайны цагт төрсөн бол бас л хэцүү дээ T_T Бас хамгийн гол нь биднээс л бүх зүйл шалтгаалдаг цаг үе ирж байна. Африк ч юм уу эсвэл Хойд Солонгост төрсөн бол хичнээн хичээвч нийгэм орчин хүндхэн учираас хүссэнээрээ амьдрахад бас л хэцүү. Нэг хүнийг шүтэх үзэл хэтэрсэн нийгэмд гадаад ертөнцтэй ч харилцаж чадахгүй, ертөнцийг хөгжлөөс хоцроод амьдарвал харамсалтайяаа :(( Харин бид бол "Эрдэнэсийн арал" гэдэг шиг их "Их боломжийн арал" дээр амьдарч байна. Мөрөөдөл байгаад хичээл зүтгэлтэй бол ууттай алт шиг тэр боломжууд биднийг авахыг хүлээгээд байж байгаа гээд боддооо :))
Аааан бас чи гэр бүлтэй юу? Мэдээж хэрэг байлгүй л яахав. Тэр чинь хамгийн их аз шүүдээ. Ихэнх хүмүүс аав, ээж гэж дуудах хүнтэй өссөн учираас магадгүй үүнийг нэг их юманд тоохгүй байх. Харин дөнгөж төрөөд аав ээждээ хаягдсан аль эсвэл хэзээ ч энэ нэрүүдийг хэлж үзээгүй олон хүмүүс байгаа гээд төсөөлдөө. Гэхдээ аав ээжээсээ хагацсан хүмүүс ч гэсэн тэдгээр хүмүүсийн үргэлжлэл болж байна гэдэг нь азтай л хэрэг.....Хааяаадаа маргалдах, ам муруйх, ойлголцохгүй байх үеүүд байлгүй л яахав. Гэхдээ хамгийн хэцүү үед чинь чамайг тосоод авах гэр бүлтэй байна гэдэг хамгийн их аз завшаан. Тэгээд бас тэр хүмүүсийн хэлж байгаа хатуу, ядаргаатай мэт үгс ч гэсэн хамгийн үнэтэй зүйл нь. Яагаад вэ гэвэл тиймэрхүү сургаалийг тэр хүмүүсээс л сонсож чадах учраас тэр. Амьдралын ухаан заана гэсэн зарлал байдаггүйтэй адил.
Бас чиний хайртай хүн, найз нөхөд.... Хэрвээ тэдгээр хүмүүс байхгүй бол бид яаж ч амьдрах билээ. Хүн хэзээ ч ганцаараа амьдарна гэж байдаггүй. Хүмүүс яагаад амиа хорлодог гэээч??? Тэр хүмүүс хэн ч байдаггүй юм шиг санагддаг болхоор тэр байх... Хэн ч өөрийг нь ойлгохгүй байгаа юм шиг санагддаг болхоор тэр байх... Хэтэрхий их ганцаардсан болохоор тэр байх.... Тийм ч учраас чамайг ийм байдалд оруулдаггүй, үргэлж хажууд хань, түшиг болж байдаг хүмүүстэй "ЧИ", "Би" үнэхээр азтай юм.
Бороо шиврэхийг, анхны цас орохыг харах, дулаан хөнжилдөө ороод ном унших, шөнөжингөө найзтайгаа буу халах гээд энгийн мөртлөө хамгийн гоё мэдрэмжүүдийг мэдэрч чадах бид бас л азтай хүмүүс юм.
Бидний амьдралын тоолуур гүйгээд л байна. Яг энэ цаг хугацаа ахиж олдохгүй... Аз бас боломж ганцхан тохиодоггүй ч бас олон байдаггүй. Тиймээс энэ бүхнийг алдалгүй эргээд харахад харамсахааргүй , хүн шиг амьдрах хэрэгтэй.....
Миний амьдралыг өгүүлбэр гэвэл тэнд цэг, таслал, зай, зураас гээд олог л зүйл байгаа. Гэхдээ цэг тавьж дуусахад миний бичсэн өгүүлбэр утга төгөлдөр л болсон байг...
PS: Пөөөөххх нийтлэлээ харсан чинь аягүй амьдрал үзсэн хүн шиг биччихсэн байна шд хахаха :P Гэхдээ бүгдэд маань л "Би ч ёстой азгүй юмаа", "Яагаад заавал би гэж" гэж гомдолмоор үе гардаг шүүдээ. Эцсийн эцэст хүн л болгон л жаргал, зовлонтой байдаг учраас хэт хүндээр авч тусгалгүй "Бэрхшээл" гээд байгаа зүйлийг "Боломж" болгоорой! Азтай нэгэн гэдэгтээ итгээрэй! Амжилт! Чи чаднаа ^____^ Ааан бас үг үсгийн алдаа байвал уучилаарай :)

No comments:
Post a Comment