Monday, October 28, 2013

АЗ ЖАРГАЛ ЧИ ХААНА БАЙНА?



       Яааанаа би уг нь нийтлэл бичээд сууж байх биш тоо бодоод сууж байх ёстой юмсан. Гэхдээ яахав  одоо л бичихгүй бол дараа нь бичих сонирхолгүй болчих юм шиг санагдаад хэхэ. Хэдэн ч сар нийтлэл оруулаагүй юм бүү мэд... Одоо жоохон идэвхтэй нийтлэлээ бичнээ (өөрийнхөөрөө сараачсан хэдэн зүйлийг нийтлэл гэж хэлж болж ч байгаа муу, үгүй ч юмуу бүү мэд хха)...


   Би ойрд их олон төрлийн хүмүүстэй уулзаж, ярилцаж, хамт цагийг өнгөрөөж нэг ёсны шинэ амьдралаар амьдраад байгаа юм уу даа. Хүн болгонтой ярилцах үед шал өөр өөр ертөнцүүд өмнө минь нээгдэх юм. Тааралдах төдийд эрч хүч, баяр баяслыг өгдөг нь байхад, хэчнээн хамт байгаад ч юуг ч мэдрүүлж чаддахгүй тийм хүмүүс  ч байх юм. Зарим хүмүүсийн амьдралыг хараад "Өөрийгөө хаана яваад, юу хийгээд л яваад байгаа юм бэ?" гэж асуумаар, заримынхыг нь харахлаар "Өөөө би ч бас дажгүй байгаа юм байнаа" гэмээр, за тэгээд л нэг сэтгэлээр унаад л, нэг урам зориг аваад л, хааяа бүр толгой ч эргэх шиг... Энэ бүхнээс зарим нэг зүйл ойлгож авсан болов уу гэж бодож байна. Гэхдээ магадгүй бас л хэдэн жилийн дараа энэ нийтлэлээ уншаад жоохон ч байждээ гээд инээгээд сууж байж магадгүй л юм хаха.

        Ер нь хүн болгонд л аз жаргал өөрөөр харагддаг бололтой. Зарим хүмүүсд жинхэнэ утгаараа наргиж цэнгэж явах нь, заримд нь гэр бүлтэйгээ л хамт байвал, зарим нь эд баялагаар биш хүмүүсээр л өөрийгөө хүрээлүүлж байвал, зарим нь эсрэгээрээ эд баялагт шунаж, заримынх нь амьдрал ганцхан хайран дээр тогтож аз жаргалыг мэдэрдэг юм шиг. Энэ бүхэнтэй өөрийгөө жишиж аз жаргалтай байна уу, үгүй юу гэдгээ мэднэ гэвэл бүтэхгүй бололтой. Хүн болгон амьдралыг өөрөөр хардаг болохоор хорвоо ертөнц дээр хүмүүс хязгааргүй олон ертөнцийг өөртөө бий болгож түүндээ амьдардаг биз. Тиймээс эцсийн эцэст бусдын хэлснээр, харсанаар, дүгнэсэнээр  биш, чи л ганцхан юуг мэдэрч, юунаас аз жаргалыг амсаж байгаа нь чухал. Угаасаа амьдралд нэг л янзын зөв, буруу гэсэн хэмжүүр байхгүй байх. Зарим хүмүүс чамайг ойлгоно, зарим нь чамайг эцэргүүцнэ, буруутгана. Гэхдээ зовлон жаргалыг нь чи л өөрөө мэдрэх учраас чи л сонголтын эзэн байх ёстой...

           Энэ мэргэжилээр сурах юмсан даанч монголд хөгжөөгүй, энэ бүсгүй/залуу-д сайн юмсан даанч хүмүүс юу гэж хэлэх бол, энэ хүмүүстэй санал нийлдэггүй юмсан даанч одоо яаая гэхэв дуугүй л байя , энэ мөрөөдлөө биелүүлэх юмсан даанч би чадах болов уууу???? Ийм асуудлуудад санаа зовохоо болиод, бүгдийг нь өөрийнхөөрөө шийдээд, алдсан ч, оносон ч аз жаргал, кайфыг мэдэр... Хүн нэр төрөө эрхэмлэдэг ч чиний амьдрал ямар адал явдалт киноны дүр биш, бүх хүмүүст таалагдаж. тэдний хайр бахархлыг төрүүлэх албагүй. Чи л өөрөө сайхан амьдар, жаргалыг мэдэр, тэгсэн цагт хүмүүс аяндаа чамайг шүүмжлэх биш, чамаас яаж ингэж үргэлж жаргалтай амьдраад байгааг чинь асуух вий... 

      Зоригло, хий, алд, суралц, ахиад оролд, хүссэндээ хүр, аз жаргалыг мэдэр... Бусдын амьдралаас аз жаргалыг хайх бус өөрөөсөө л тэр аз жаргал бүтээгчийг  эрж хайж олоод, түүнийгээ хэзээ ч бүү алдаарай. Амжилт!






PS: Үг үсгийн алдаа байвал уучилаарай, бас нийтлэлийг минь уншсанд маш их баярлалаа. :)) Сэтгэгдэл үлдээвэл их баярлана шүү :)

1 comment:

  1. Амжилт хүсье. Хөөрхөн байна. Улам мундаг болоорой. Нийтлэл бүр чинь нэг шатаар ахисан байх ёстой шүү :)

    ReplyDelete