Saturday, January 19, 2013

.....Inspirational words for me.....

        Энэ удаад блогтоо өөрийн сонсож, уншиж байсан зүйлсээс хамгийн их сэтгэлд хүрч, одоо ч гэсэн толгой дотор хадаглагдаж байдаг үгс, ишлэл, номны мөрүүд, дууны үгс, хүмүүсийн хэлсэн цэцэн үгсийг бичье гэж бодлоо. Эдгээр үгс миний дотор агуулагдаад байдаг мөртлөө, үгээр гаргаж хэлээгүй зүйлсийг өгүүлчихсэн, яг оноод хэлчихсэн юм шиг санагддаг. Нэг дор бүгдий нь санаж чадахгүй байгаа учраас хэдэн өдөр сууж бичих хэрэгтэй болов уу. Аан бас өөрийнхөө санааг бичсэн өгүүлбэр хэдийг бичье гэж бодлоо :) За ингээд олон юм ярилгүй бичиж эхэлье даа :D



....."Хэрвээ тэгсэн бол, ийм байсан бол" гэдэг үг байнга чиний санаанд орж ирээд байвал чи яг одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун биш байгаагийн шинж...
.....Амьдрал чамд бодлогийн ӨГӨГДӨЛ өгнө. Харин чи үүний "ШИЙД"-ийг өөрөө л олох ёстой....
.....Мөнгө гэдэг аз жаргалтай амьдархад туслах хэрэглүүр болохоос, мөнгөний төлөө аз жаргалгүйгээр амьдрах хэрэггүй.....
.....Хэрвээ боломжгүй зүйлийг болгох гэсэн тэр их хүсэл байгаагүй бол хүн төрөлхтөн өдий зэрэгт хүрэхгүй байсан.....
....."Би та нарыг заавал баян хангалуун амьдраасай гэж хүсэхгүй байна. Харин бүгд сайн аав, ээж болцгоогоод аз жаргалтай сайхан гэр бүлтэй хүмүүс болоосой л гэж хүсч байна. Хамгийн гол нь хүн шиг хүн л байх ёстой шүү".....
....."Чамаар хүмүүс дутаж, чи тэдэнд хэрэгтэй байна гэдэг" хүн байхын бас нэгэн чухал зүйл юм.....
....."Чамаас тусламж хүсээд ирж байгаа хүнд заавал туслахыг хичээ. Чамайг өөрт нь туслах байх гээд итгэсэн итгэлийг алдах хэрэггүй".....
......"Яг амьдрал дээр гараад ирэхээр хүмүүс муухай л байдаг юм. Амьдрал чамайг яг резин шиг нэг сунгаад, нэг агшаагаад ирдгийм даа".....
....."Их сургуульд байх 4 жилдээ л маш сайн хичээчих. Тэр хичээл зүтгэл чинь чамайг 40 жил тэжээх болно"......
....."Үзэж байгаа хичээлийнхээ номны ард ч гарж чадахгүй байгаа бол цаашдаа хэцүү дээ".....
....."Хэрвээ толгойгоо жоохон задалъя гэвэл рубик-ийн шоо эвлүүл. Гэхдээ яг өөрийнхөө толгойгоор учрыг нь олж эвлүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй youtube.com-с хараад аргийг нь сурчих юм бол хэн ч чадна шүү дээ".....
....."Ямарваа нэг юмны битгий цагийг нь тулгаж бай. Цаг нь тулчихсан юмыг хүн ямар ч зардлаар хамгаагүй цагт нь амжуулах гээд их олон зүйлийг зарцуулдаг. Тэгээд ч цаг нь тулсан юм ихэвчлэн дутуу дулимаг болдог".....
....."Ном их уншиж бай. Үгнүүд нь чиний нүдэнд буугаад, ядаж л алдаагүй бичдэг болоход чинь тусална".....
....."Сонголт хийх мөчид л тэр хүний жинхэнэ мөн чанар танигддаг юм".....
.....You meet thousand of people and none of them really touch you. Then when you meet one person, your life is changed forever.....
.....Ийм хүн байгаагүй юм шүү дээ гэж
Ижийгийн тухай бүх хүн ярина
Ийм хүн байгаагүй нь үнээн
Ийм болгосон хүн нь би байна
Гэвч чи намайг ийм болгосон шүү гэж
Гэмлэж зэмлэж нэг ч удаа хэлээ нь үгүй
Тэнгэр шиг уужим тэвчээртэйдэйд нь
Тэнгис шиг гүн нинжин сэтгэлтэйд нь
Эгэлийн эгэл энэ хүнийг би шүтдэг юм..... (Энэ шүлгийн сонсхоор л аав, ээж хоёр маань бодогдоод байдаг юм ххэ)
.....Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц.....
.....Ямар нэг зүйлийг дундаж түвшинд гүйцэтгэцихээд дунджаас илүү үр ашиг горьдоно гэдэг даварсан санаа юм. Зорьсондоо хүрэхийг хүсч байвал наад зах нь "туйлд нь, (бид нарын хэлдгээр тултал нь ххаха) чинээнд нь хүртэл" хийх хэрэгтэй.....
.....Бүх зүйлийг "хувь заяанд"-нд даатгаж бүү орхи. Тэр хувь заяаг удирдаж чадах зүйл нь таны чин сэтгэлийн хүчин чармайлт билээ.....
.....Бусад нь хийж чадаад байгаа юм чинь, чи ч бас оролдоод үз.....
.....Чаддаг юм олонтой хүн хэнтэй ч ямар ч сэдвээр чөлөөтэй ярьж чаддаг учир бүх давхрагийн хүмүүстэй найзалж нөхөрлөж чаддаг.
.....Бусдад өөрийгөө танилцуулахдаа өөртөө итгэлтэйгээр ямар нэг зүйлтэй байх ёстой.....
.....Ямар нэгэн салбарт нэр хүндтэй яваа компанид түр зуур ч гэсэн ажиллана гэдэг мөн л тодорхойлол нэгээр нэмэгдлээ гэсэн үг юм.....
.....Дажгүй залуутай гэрлэхийг хүсч байгаа бол арчаагүй дорой залуус зүрхэлж хоргоохооргүй тийм эмэгтэй болох ёстой.....
.....Бусдыг битгий шүүмжилж бай. Бусдыг хэтэрхий шүүмжилдэг хүмүүс өөрийнхөө алдаа дутагдалыг хардаггүй болчихдог юм......
.....Байнга жижигхэн дэвтэртэй явж бай. Гэнэт санаанд чинь "шинэ санаа" ороод ирвэл алдалгүй түүнийгээ тэмдэглэх хэрэгтэй.....
.....Дөнгөж ажил дээр гараад ажиллаж байгаа залуус тэр салбарынхаа бүр хамгийн доод цэгээс эхэлж ажиллах хэрэгтэй. Дараа нь удирдах албан тушаалд ажиллах үед доод ажилчидынхаа үүрэг хариуцлагийг өөрөө мэддэг байх нь чухал байдаг. За тэгээд амжилттай ажиллая гэвэл ажил тарсны дараа ч гэсэн илүү цагаар ажиллаж өөртөө туршлага суулгах нь зүйтэй.....
.....Уул уурхайн салбарийг төрийн хяналтаас хараат бус байлгах нь зүйтэй. Яагаад гэвэл энэ салбар 60,70 жилийн ирээдүйтэй байхад улс төрчид, 4 жилийн хугацааны л асуудлыг бодох болно.....
.....Бэрхшээлийн цаана асар том шагнал хүлээж байдаг.....
.....Нэр төрөө эрхэмлэ, гэхдээ түүний хойноос үхэн хатан гүйх хэрэггүй.....
.....Уулзах ёстой хүмүүс л уулзаж, болох ёстой зүйл л болдог.....
.....Чи өөртөө итгэх үед, бусад хүмүүс ч гэсэн чамд итгэх болно.....
.....“I believe there is another world waiting for us. A better world. And i'll be waiting for you there.” ......


.....Somebody wants you
Somebody needs you
Somebody dreams about you every single night
Somebody can't breathe without you, it's lonely
Somebody hopes that one day you will see
That somebody's me.....
.....Зовсоны эцэст жаргана гэдэг худлаа. Хэрвээ үнэхээр тийм байсан бол энэ их зовлон үзсэн хүмүүс яагаад одоо болтол жаргахгүй байгаа юм бэ? Зовлонг тохиолдсон дариуд түүний учрыг олж, аль болох хурдан түүнээс ангижрах хэрэгтэй.....
.....Мөрөөдлөө бүтэн биелэгдтэл сайн гүй
Үүний төлөө бидэнд дийлэх ёстой дайн бий
Сул, мангар дорой биш хатуу бай байнгийн
Унах тоо долоо юм бол сэхэх тоо найм бий.....
.....Амьдрал надаар дайжигнахад яаж ийж байгаад тэсч үлдэнэ
Амьсгал байхад заавал санснаа хаа хол байсан ч би хүртэнэ
Заавал хүртэнэ зам минь хэцүү байсан ч
Даван туулаад олно өөртөө хамгаас илүү сайханг.....
.....Туулж үзээгүй замынхаа тухай хэзээ ч бий бусдад зөвлө. Чи юу болдгийг нь мэдэхгүй шүү дээ.....
.....Хүний амьдрал зүгээр л урагшаагаа дайраад л байхаас өөр аргагүй үе гэж байдаг юм.....
.....Муу хамаатнаас, сайн нөхөд дээр.....
.....Хэлбэрдэлт бол өөртөө итгэлгүй хүмүүсийн бас нэгэн өрөвдөлтэй аргуудын нэг юм......
.....Хайрыг хайдаггүй юм аа, харин өөрөө чамайг олоод ирдэг юм......
.....Өдөр бүр олсон, зарцуулсан мөнгөнийхөө дансыг хөтөлж бай. Эндээс юунд их мөнгө зарж хаанаас их мөнгө орж ирээд, хаашаа гараад явчихсан бэ гэдгийг харж болно. Данс хөтөлснөөр мөнгөнийг илүү зөв, зүйтэй зүйлд зарцуулдаг юм......
.....Гадаад төрх бол миний хувьд анхны сэтгэгдэл төдий юм.....
.....Өөрийнхөөрөө л бай. Тэгвэл чи өөртөө тохирох хүмүүсийг төвөггүй олж чадна.....
.....Хүний нүд рүү нь эгцэлж харж бай.....
.....Амьдрал урт, богинооро биш утга учраараа үнэлэгдэнэ......
.....Удирдах албан тушаалтан дээр л хамгийн дээд цэгтэй хүрсэн, шийдвэрлэхэд төвөгтэй асуудлууд орж ирдэг.....
....."Орос, Хятад хоёр том гүрний дунд байдаг манайх шиг жижиг улс их бодлоготой байх ёстой. Ирээдүйд энэ бодлогийг санаачлах, хэрэгжүүлэх, улс орноо авж явах хүмүүс нь та нар юм шүү дээ".....
.....10 монгол хүний санаа 1 хятад хүний санаатай тэнцэнэ. 10 хятад хүний санаа 1 солонгос хүний санаатай, 10 солонгос хүний санаа 1 япон хүний санаатай тэнцэнэ. Харин 10 япон хүний санаа 1 монгол хүний санаатай тэнцэнэ. Яагаад гэвэл ийм том 2 гүрний дунд өдий хүртэл устаж үгүй бололгүй, тусгаар тогнож байгаа улс нь Монгол улс шүү дээ.....
.....Чингис хаан одоогийн ертөнцийг үндэслэгч юм. Бүхий л зүйлд энэ нь ажиглагддаг. Жишээ нь тэр морин өртөөг анх бий болгосон нь одоогийн интернетийн уг үндэс юм шүү дээ.....
.....Та нар бичгийн соёлд шамдан суралцах ёстой. Наад зах нь та нар их сургуульд ороход яг ном журмын дагуу хийгээгүй зүйлийг нүүрэн дээр чинь ураад та нар луу чидчихэж магадгүй шүү.....
.....Эрэгтэй хүн эрэгтэйгээрээ, эмэгтэй хүн эрэгтэйгээрээ л байсан нь дээр.....
.....Амьдрал дааж чадах хүнд л ачааг үүрүүлдэг.....
.....Нэг байрандаа л байгаад байвал амжилтанд хүрж яадахгүй....






PS: Хэхэ уг нь их олон зүйлийг бичье гэж бодсон боловч яг бүгдэнг нь бичиж чадсангүй юм шиг санагдлаа. Дараа ахиад нэг нийтлэлийг ийм сэдвээр бичинэ ээ. Тэр үед илүү олон хүнээс үнэ цэнэтэй үгсийг сонсчихсон байх байх....:)) За тэгээд үг, үсгийн алдаа байвал уучлаарай. Хэрвээ comment бичвэл их урам орно шүү :) Нийтлэлийг минь уншсанд маш их баярлалаа. :D












4 comments:

  1. It inspire us a lot, thank you dear :)

    ReplyDelete
  2. Thank you buddy. That's what i want;)

    ReplyDelete
  3. гоё үгс сэтгэл сэргээгээд ,хүчтэй юмаа :D

    ReplyDelete
  4. Duunuud bas ih goi ugtei bdg shu, ugeer huniig yaaj ch boloh ymdaa! Excited

    ReplyDelete