Бүр эхнээс нь эхэлье. Хамгийн түрүүнд чи хувиараа авна. Энэ өдөр эртхэн ирээд, сургуулиас заасан данс руу төлбөрийнхөө эхний хэсгийг төлөх хэрэгтэй. Төлбөрөө төлж байж хувиараа авдаг тул сургуулиас заасан, хэлснийх нь дагуу явах хэрэгтэй. Тэгэхгүй бол зарим тохиолдолд хүссэн ангиа авч чадахгүй байх ч явдал гардаг.
Үүний дараа намар хичээл орох дөхөөд ирэхээр бүртгэл явуулж, сургалтын төлбөрийн үлдсэн хэсгийг төлүүлдэг. Үүнд бас л эртхэн ирсэн нь дээр байдаг юм шиг санагдсан. Маш олон оюутнууд ирж дараалал, очерь үүсгэдэг тул хурдхан бүртгүүлээд явсан нь дээр.
Тэгээд 8 сарын сүүлээр 3 хоног танилцуулах хичээл гэж ордог. Түүн дээр тэгээд л бараг сургуулийн ихэнх багш, ажилтан, оюутны зөвлөл орж ирнэ шүүдээ. Яг үнэнийг хэлэхэд 3 өдрийн турш танихгүй хүүхдүүдийн дунд тасралтгүй хэдэн цагийн турш нэг байрандаа суухад надад их ядаргаатай байсан. Гэхдээ л тэндээс анхан шатны мэдэгдэхүүнүүдийг авах нь чухал учираас над шиг залхаж болохгүй шүү хаха. Аан тийм бас багш нар нь "Манай сургуулийн хичээлийн ерөнхийдөө их хүнд, ачаалал ихтэй, 7-с дээш хичээл сонговол ачаалалтай гэж үздэг..." гээд л ярьж байхыг нь сонсоод хурдхан шиг тэр хэцүү гээд байгаа хичээлүүдийг нь хийж үзэх юмсан гэж бодогдоод л, нэг их амархан юм бодож байж билээ. Гэхдээ яг тулаад ирсэн чинь.... за үүнийг дараагийн параграфт бичнээ хаха
Дээр дурьдсан 3 өдрийн хамгийн сүүлчийн өдөр анги хуваарилалт болно. (Сэтгэл догдлом мөч оооё) За тэгээд ангидаа ороод, багштайгаа, админтайгаа (админ гэдэг нь сургуулиас 1-р курсынханд томилж өгсөн дээд курсын чинь чиглүүлэгч ах, эгч нарыг хэлж байгаа юм) танилцаад л их сонирхолтой байх болнооо. Урлагийн үзлэг, ангийн зугаалга гээд л... Хамгийн гол нь эдгээр үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хэрэгтэй. Өөрийгөө нээх, бусадтай илүү дотно танилцах боломжууд шүү дээ.
Хичээл ороод нэг их удалгүй "Хичээл сонголт"-г хийлгэх болно. Сургууль цаанаасаа хичээл сонголтын цагийг зарладаг ба www.ife.edu.mn сайтын Систем цэс рүү ороод хамгийн эхний нүд болох INFOSYS-д өөрийн код, нууц дугаарыг хийж нэвтэрдэг. Хамгийн гол нь хэн түрүүлж сонгосон нь групдээ орж чаддаг тул систем нээгдхэд л сонгоход бэлэн байж байх хэрэгтэй. Би бол юу ч мэдэхгүй сайхан гар найзыгаа онгоцны буудал гаргаж өгөөд, гадуур зугаалж зугаалж ирээд сонгох гэсэн чинь юун нөгөө хүссэн хичээлүүд, цагуудыг нь аятайхан сонгоод 5,6 хичээл сонговол азны юм болж байгаа юм чинь. Миний алдааг битгий давтаарай.
Би нэгдүгээр курсдээ нийтдээ 12 хичээл үзсэн. Бас бус хэдэн олимпиадад орсон. Үүнээсээ сурсан, ойлгосон зүйлсээ зөвөлгөө болгон хэлье.
МАТ I, II- Энэ бол миний л бодол шүү. Математик дээр багшаа зөв сонгох нь маш чухал юм шиг санагдсан. Сайн багш дээр үзвэл илүү амархан байх болов уу. Аан бас мэдээж чи арван жилдээ математикдаа сайн байсан. Гэхдээ их сургуулийн математик нилээн сууж, зууралдаж байж сайн ойлгогддог. Би ч гэсэн урьд нь математикаа хийвэл хийгээд л, хариу нь номныхоос өөр гарвал хэвлэлийн алдаа байх оо гээд л өөрийгөө зөвтгөөд яваад байдаг хүүхэд байлаа. Харин их сургуулийн математик алдаа бараг л байхгүй, бас хариуг нь заавал гаргахыг шаарддаг. Тиймээс ч хэрвээ чи хичээх юм бол болохгүй, бүтэхгүй юм байхгүй. Жишээ нь намайг 1-р семестерээ дуусч байхад "Мат II бол 4 жилд үзэх хичээлүүдийн чинь хамгийн хэцүү нь байх болно" гэж сонсчихоод шууд навс унаж байгаа юм чинь. Тэгээд Мат II хамгийн эхний хичээл дээр сайн ойлгохгүй, багшийн харц марц бол намайг угаасаа тоо бодож чаддаггүй оюутан байна гэж байгаа юм шиг л санагддаг байлаа. Гэхдээ хичээсний үр дүнд семестрийн төгсгөлд тооныхоо групын хамгийн өндөр хувьтай нь болсондооо :D
Макро, микро экономикс- Нэг тийм дүлий мэлхий уул руу авираад тэмцээнд түрүүлдэг өгүүллэг байдаг даа. Яг тэрэн шиг хэн ч надад микро экономикс хэцүү гэж хэлж байгаагүй. Харин зүгээр л чи "Унагадаг" багш дээр орчихож дээ гэж хэлж байсан. Ийм ч учираас би ерөөсөө микрогийн хичээл дээр айж байсангүй. Тэгээд анхны шалгалт боллоо. Амархан байх гэж бодоод л лаг итгэлтэй орсон чинь тооны машинаа мартчихсан!!! Бодлого, тестээ бодох гэсэн чинь бодож болдоггүй, утасаа гарвал хөөгдөх гээд байдаг, хажуу талын хүүхдүүдээс гуйсан чинь сонсоогүй юм шиг царайлаад байдаг. За тэгээд л утсаа нэг нууцаар гаргаж ирээд, тоогоо бодчихоод далд хийгээл л, нэг бол баганан бичиглэлээр бодож өгсөндөө. Угаасаа хэнэггүй зан гаргасан би тэр шалгалтан дээр 76 авсан байхаа. Тэгсэн мөртлөө сургуулиар жагсаасан чинь эхний тавд явж байнааа. За тэгээд л хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдэг шиг дараагийн шалгалтууддаа ерэн хэд, зуун хувьтай авдаг болсон. Микро дээрээ сайн дүнтэй гаръя гэвэл доорх зөвөлгөөг дагахад л болно.
- Битгий ай, битгий шантар, микро бол зүгээр л хичээл гэдгийг сана.
- Эдийн засгийг цээжилж биш ойлгож сур. Тэгвэл хамаа ч үгүй амархан байх болно.
- Бие даалтуудаа сайн хийж бай. Бие даалтын онооноосоо аль болох багийг алдахыг хичээ
- Шалгалтаа сайн өгье гэж бодож байвал бүх слайдуудаа сайн унш, семенарын ажлаа маш сайн хий, хаанаас нь асуусан хэлэхэд бэлэн байхаар сайн бэлд
- Ер нь шалгалтын бодлогууд семенарын ажлаас ирдэг юм шиг санагдсан.
- Ойлгохгүй байвал зөвөлгөө өгөх цаг дээр очиж асуугаарай. Нэг иймэрхүү байхад сургуульдаа микрогоороо эхний 5д ордог оюутан болох болно.
Нягтлан бодох бүртгэлийн үндэс - Манай сургууль нягтлан бодох бүртгэлээрээ улсдаа тэргүүлдэг. Хэрвээ чи нягтлан бодох бүртгэлийн ангид орсон бол чамд баяр хүргэмээр байна. Учир нь чамайг маш гэрэлтэй ирээдүй хүлээж байна. Нягтлан бодох бүртгэлийн анги ч гэлтгүй бусад бүх мэргэжилийн үндэс суурь нь НЯБО байдаг. Тиймээс нь энэ хичээлдээ сайн байх нь маш чухал. Хамгийн гол нь нягт нямбай, тасралтгүй хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй. Би бол багийн л жижигхэн юман дээр алддаг хүүхэд байсан. Энэ сул тал минь нябо дээр баланс тэнцүүлэх гэх зэрэг үйлдэл дээр алдуулдаг байлаа. Нэг л зүйл дээр алдвал тэр чигээрээ буруу болдог тул анхааралтай бай. Бас хурдан шаламгай байх нь чухал. Мөн нябо бол дадлага туршлагын үр дүн байдаг тул аль болох олон бодлого бодох тусам чи улам сайжрах болно. Багшийнхаа өгсөн материалуудаар хязгаарлагдах хэрэггүй.
Банк, санхүүгийн үндэс - Энэ хичээл дээр чи их олон зүйлсийг сурах болно. Хамгийн гол нь номондоо баригдаад хэрэггүй. Бас л цээжлэхээс илүү ухаж ойлгох нь чухал. Гэхдээ мэдээж шалгалтан дээр ихэвчлэн номноос орж ирдэг учир сайн уншаад орох хэрэгтэй. Би эхний шалгалтанд бараг юу ч уншаагүй орсон. Тэгээд бас далан хэдтэй авсандаа хаха. Миний алдааг давтаж болохгүй шүү. Ммм бас дахиж нэмж хэлэхэд энэ хичээл дээр задгай сэтгэх, мөн илтгэх чадвар сайн байвал чамд илүү давуу талтай байх болно.
Компьютерийн үндэс - Багшаа, цагаа зөв сонго!!!
Менежментийн үндэс - Миний хувьд хамгийн гоё хичээлүүдийн нэг байсан. Энэ хичээл дээр хамгийн гол нь ойлгох нь чухал. Юу ч харалгүйгээр хичээлээ шууд ярьж чаддаг байх хэрэгтэй. Мэдээж багшийн маань ур чадвар маш их нөлөөлсөн. Чи ойлгож авсан мэдлэгүүдээ нэгтгэн, өөрийн болгоё гэж бодож байгаа бол бие даалтуудаа маш сайн хийх хэрэгтэй. Багаар ажиллаж сурах хэрэгтэй. Амжилттай багаар ажиллая гэж бодож байгаа бол бүх хүнтэй адил тэгш харьц, бүгдийнх нь санаа бодлыг сонс. Цагийг нь битгий тулга. Бие даалтанд мэдээж их хөдөлмөр, цаг хугацаа шаардах болно. Гэвч хөдөлмөрийн үр дүн гардаг юм шүү. Мөн илтгэх чадвараа сайжруулах хэрэгтэй. (Үүний талаар зөвлөмж доор бичье)
Монгол хэл - Би энэ хичээл дээр тийм ч сайн гараагүй. Учир нь мэдээж миний хайнга зангийнх байх.... Хамаг гол учир нь эхний шалгалтанд байгаа юм. Эхний шалгалтандаа сайн бэлд. Хоёрхон удаагийн шалгалт байдаг болохоор хичээх хэрэгтэй. Мөн долоо хоногийн сүүлийн өдрүүдэд сонговол арай илүү давуу талтай байдаг юм бна лээ шүү хихи
Би нэг иймэрхүү маягтайгаар л 1-р курсдээ суралцсан юмдаа. Тэгээд доорх амжилтуудыг гаргасан.
Сургуулийн "Нягтлан бодох бүртгэлийн үндэс"-н олимпиадад тусгай байр
Сургуулийн XI удаагийн эдийн засгийн олимпиадад багаараа 2-р байр
МҮИС-н ЭЗО олимпиадад илтгэлээр II байр
МУИС-н эдийн засгийн олимдиадад I-р шатанд багаараа 1-р байр
МУИС-н эдийн засгийн олимдиадад II-р шатанд багаараа 3-р байр
МУИС-н эдийн засгийн олимдиадад хувийн дүнгээр тусгай байр
Миний зүгээс өгөх зөвөлгөөнүүд
- Юунд их цаг зарцуулна түүнээсээ л үр шимийг нь хүртдэг юм. Энэ бол сонголт байдаг. Сайн суралцаж, шилдэг оюутан больё гэвэл хичээлдээ цаг гарга.
- Микро, макро бол хялбар биш ч хэцүү хичээл огтхон ч биш шүү.
- 100 оноог бага багаар цуглуулдаг тул анхнаасаа л аль болох бага оноо алдахыг хичээ
- Багаар ажиллаж сур. Хэрвээ чи багийн ахлагч бол багийн дүрэм журам, хандлагыг чи тогтоох тул өөрөө сайн байж бусаддаа үлгэрлэх хэрэгтэй.
- Хүмүүсийн өмнө гарж ярихдаа битгий сандар. Аль болох темптэй, чанга, цэвэр ярих хэрэгтэй. Хамгийн гол зорилго бол хүмүүст өөрийнхөө ярьж байгаа зүйлийг ойлгуулах байдаг. Тиймээс найзууддаа юм ярьж өгж байна гэж бодоод л энгийн тайван байх нь чухал. Мөн илтгэлийн чинь слайд цэгцтэй, цөөн үгтэй, дуу, дүрснээс бүтвэл илүү ойлгомтой болох болно. Илтгэлээ чимэхийн тулд сонирхолтой жишээ, хэн ч олж сонсоогүй зүйлсийг хавчуулж болно. Нэгэн хэвийн зүйл л яриад байвал хэнд ч уйтгартай шүүдээ.
- Хүмүүсээс сайн багшийг асуу. Миний л бодлоор багш бас чухал нөлөө үзүүлнэ шүү.
- Номын санд их сууж байвал зүгээр. Хичээл хийх хамгийн тохиромжтой нөхцөл бүрдсэн газар :))
- Янз бүрийн клубд элсэн орох нь чухал. Дараа дараагийн тэтгэлэгүүдэд их хэрэг болдог.
- Уралдаан тэмцээнд оролцох тусам, чиний CV зузаарах болно. Өөрийнхөө түвшнийг мэдэх хамгийн сайн арга.
- Манай сургуульд тэтгэлэг байдаг. Хэрвээ чиний голч 2 улирал дараалан доорх байдлаар байвал сургалтын төлбөрийн тэтгэлэг авах боломжтой.
- 3.4-3.59 25%
- 3.6-3.79 50% гэх мэтчилэн тэтгэлэг олгодог. Илүү дэлгэрэнгүйг танилцуулах 3 өдрөөр мэдэж авах боломжтой.
- Мөн улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний байр эзэлсэн оюутнуудад сургуулиас мөнгөн шагнал олгодог.
- Дараа жилээс яахыг мэдэхгүй ч оюутны далан мянга голчоос хамаарч мөн нэмэгдэлтэй ордог. Сайн сурж амжилт олох бүрт ард нь биет болон сэтгэлийн маш том шагналууд явж байдаг . Жишээ нь сургуулийн эдийн засгийн олимпиадад манай баг 2т орсон ч гэсэн шүүгчдийн нэг нь "Миний хувьд түрүүлсэн E-compass багийн ахлагчид" гээд Монгол банкны хоёр ном өгч байсан миний хувьд юунаас ч илүү шагнал болж байсан. Энэ мэтчилэн хөдөлмөрийн үр шим заавал гардаг юм шүү.
- Бусад сургуультай харьцуулахад манай сургууль илүү ачаалал ихтэй байдаг учираас найз нөхөд, гэр бүлийн цаг заваа сайн тохируулж сураарай.
- Нэг дэвтэр гаргаад эсвэл Google calendar дээр цагийн хуваариа биччихвэл их зүгээр байдаг.
За дараагийн хичээлийн жил чамайг СЭЗДС-д элсэн орчихсон байна гэдэгт итгэж байна. Энэ бол маш том боломж юм шүү. Магадгүй чи миний бичсэн зүйлсийг ойлгохгүй байж магадгүй. Гэхдээ хичээл ороод, хэрэгтэй гэсэн үедээ дахин уншаарай :)) Чамд хэрэг болно гэдэгт найдаж байна. Эцэст нь хэлэхэд оролдлого сайт оройд нь гардаг юм шүү. Урагшаа, чи чаднаа!!! Амжилт! :))
Нийтлэлийг минь уншсанд маш их баярлалаа. Асуух зүйл байвал comment-р үлдээгээрэй. Үг үсгийн алдаа байвал уучлаарай :))

Turshlagaasaa huvaaltssand bayarlalaa. Uuruu sanhuugiin management iin angi uu?
ReplyDeleteByarlalaa :) Bi sanhuugiin managementeer suraltsdag. Asuuh zuil bwal asuuj bolno shuu :))
ReplyDeleteIh heregtei zuil bichsen bna. Mash ih bayarlala. Tgd 1 asuuh ym bna. SEZDS-d 10 jild uzej bsn matematikiin hicheel hereg boldog ym bolow uu?
DeleteHhe bayarlalaa. Medeej mathematikiin suuri medleg sain bh tusam mathiin hicheelee iluu sain oilgono. :))
DeleteAan za bayrlala. Tgd ep n anh orhoor mat.n hicheeliin medleg shalgana gdg ch ymu ehleed huuhed bureer 10 jiliin bodlogo ntr boduuldag ym bolow u?
DeleteGugu, zuer ehnii hichel dr bagsh ni uuruu tuwshin togtogod bdg ter ni dund orohgui, bid nart ch dung heldeggui. Huuhed bureer bodlogo boduulah tsag garahguiee :)
Deleteaan zaza bayrlala. Bi ooroo mat.daa bur neeh sain bish bolhoor aij bailaa. Bayrlala
DeleteThis comment has been removed by the author.
ReplyDelete