2012.12.23 буюу яг 372 хоногийн өмнө шинэ жилийн нийтлэлээ бичиж байжээ. Бичнэ дээ гэж бодсоор яваад өнөөдөр л нэг тухтайхан сууж байна даа :)) Яг одоо бударч байгаа цасыг цонхоороо хараад, хажуудаа аягтай сүү тавьчихаад, Sound cloud дээрх шинэ жилийн багц дуунуудыг сонсоод (ухаандаа шинэ жилийн уур амьсгал өөртөө оруулах гэж байгаан ххаха) энэ нийтлэлийг бичиж сууна.
Woooow! Нээрээ нэг жил яаасан хурдан өнгөрчихсөн юм бэээ? Уг нь шинэ жилийг тэсэн ядан хүлээдэгсэн. Тэгсэн чинь шалгалт, семестрийн төгсгөл гэж яваад арван хоёр сарын 20 хүргээд тэрнээс хойшхи өдрүүдэд бас л юу хийсэн нь нээх мэдэгдэхгүй байж байтал маргааш шинэ он гарах гэж байдаг. Би энд ямар ч уур амьсгал гар сууж байдаг. За яахав маргааш л оройхон гараад ширүүхэн дайрах юм байлгүйдээ хаха.
Энэ жил нээрээ их олон зүйл өөрчлөгджээ. Хаанаас нь ч эхэлмээр юм... Олон шинэ найзууд шинэ танилууд хамгийн онцлох нь байсан болов уу. Би өөрийнхөө хүрээллээр л магадгүй хорвоо ертөнцийн бүх хүмүүсийг төсөөлөөд яваад байсан бол эдгээр шинэ хүмүүс тэр баригдчихсан бодлыг минь тэлж өглөө :D Зарим хүнтэй нь зуун хувь санаа нийлж байхад заримтай нь огтхон ч санал нийлэхгүй байх жишээтэй. Гэхдээ миний эсвэл тэдний аль нэг нь л зөв гэж байхгүй байх. Хүн өөрөө юу харж, юу мэдэрхийг хүснэ түүнийгээ л авдаг болов уу. Тиймээс ч өөр өөрийн ертөнцдөө амьдрана. Харин хүмүүсийн тэр ертөнцөд нь нэвтрэх надад их сайхан санагдаад байгаа шүү ххэ.
За дараа нь яг галзуу юм шиг ачаалалтай ажилласан өдөр хоногууд энэ жил их байлаа. Цаг хугацааны үнэ цэнийг яг тэр өдрүүдэд мэдрэгддэг нь сайхан ч юм шиг. Ажлын өдөр, амралтын өдрийн ямар ч ялгаа байхгүй, тэмдэглэлийнхээ дэвтэрт жагсаан бичсэн зүйлсийг л дуусгаж байвал бусдыг нь хойш тавьдаг тийм үеүүд... Хааяа бүр 4хон цаг ч унтаж босоод хичээлээ хийх үеүүд байдаг л юм байна лээ. Бусад хүмүүст миний энэ бичиж байгаа зүйл үнэн инээдтэй, ойлгомжтой юмыг бичээд байгаа юм шиг санагдаж байгаа бхаа хахаха. Гэхдээ над шиг одоо л нэг юм оюутан гэдгийн учрийг ойлгож байгаа "Шинээ"-д их сонин зүйл байгаа юм л даа хаха. Хамгийн гол өөрийгөө дайчлах, сунаж унатлаа ажиллах, тэгээд түүнээсээ кайф авах мэдрэмж л күүүүүл байлааа.... Хичээгээд, тэвчээд гарвал бүтэхгүй зүйлс үгүй ч юм шиг....
Энэ жил бас нэг юм ойлгосон юм байна. Энэ зуны амралтаараа эхний 2 сар нь сайн дурын ажил, дадлага гэх мэт зүйлс хийгээд сайхан л өнгөрлөө. Тэгээд сүүлийн сар гэртээ сайхан амаръя гэж бодоод юу ч хийхгүй гэртээ өнжсөн юм. Бурхан минь гэртээ байх бол надад үнэхээр зохихгүй зүйл юм байна лээ. Ахиж л тийм байдалд ормооргүй байна шүү. Өдөр хоногууд өнгөрөх тусам, хийх ажилгүй байх тусам ухаан бодол өөрчлөгдөөд, нөгөө өөдрөг үзэлтэй хүн чинь гутранга үзэлтэй ч болоод байх.... Мэдэхгүй нэг л сонин байсан. Ер нь хүн, тэр тусмаа залуу хүн дандаа л завгүй явж байвал дээр юм болов уу даа гэж бодсон. Ахиж ийм байдалд орохгүйг хичээнээ.
Мммм бас нэг чухал юм мартжэээ. Хавар баахан тэмцээн гэж хоол, амралтгүй яваад жаахан өвдсөн. Хамгийн гол нь намайг өвдхөд ганцхан би биш өөр олон хүн зовж байгаа нь хэцүү байлаа. Түүнээс гадна зөндөө цаг зарцуулж, маш их хөдөлмөрлөсөн ч эрүүл байхгүй бол нөгөө хийсэн ажил тэр чигээрээ юву ч үгүй нурна гэдгийг ойлголсон. Тиймээс зорьсондоо хүрье л гэж бодож байгаа бол эрүүл байх хэрэгтэй. Хамгийн чухал нь л эрүүл мэнд юм байна лээ шүү хэхэ.
Дээр бичсэн юмнуудаа харсан чинь 2013 он ухаарлын жил байсан юм уу хааашайн хха. Угна зөндөө л юм болсон юмсан гэхдээ яг одоо санаанд орж ирж байгаа зүйлс эд нар л байна. Одоо эргээд хархад ирээдүй бол бэлэг гэдэг үнэхээр үнэн юмаа. Түрүү жилийн би нэг жилийн дараа яг ийм байдалтай байж байна гэж төсөөлөө ч үгүй байсан. Магадгүй дараа жил яг энэ нийтлэлээ бичээд сууж байх үед бас л бодож байснаас илүү олон сонирхолтой зүйлстэй учирчихсан байж байх биз. Ингээд бодхоор цаг хугацааг урагшлуулчихмаар, хэтэрхий хурдан урсан өнгөрөөд байгааг нь бодохоор жоохон удаашруулчихмаар ч юм шиг. Даан ч надад захирдлаааюууудөөө ххохо.
Өөө нээрээ түрүү жилийнхээ нийтлэл дээрх хүслүүдийнхээ ихэнхийг нь биелүүлчихсэн байналээ :) Гэхдээ зарим нь бүтээгүйээ, магалгүй цаг нь болоогүй зүйлс байсан юм байлгүй. :) Тэр сүүлд бүтэх магадлал маш бага гээд байсан зүйл маань нээрээ л бүтээгүй шүүү. Гэхдээ хэзээ нэгэн цагт заавал бүтээнэээ. :D
За дараа жилийн зорилго бол маш энгийн "Одоогийнхосоо сайн" л болно. Бүх талаараа одоогийнхоосоо л сайн байя!
Бичдэг хэв маяг минь түрүү жилийнхээс өөр болжээ. Том болж байгаан байхдааа хаха. Эцэст нь бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе. Над шиг бас ийм сонин наастргүй биш байгаа байлгүй дээ хэхэ. Таньдаг таньдаггүй бүх хүмүүс мэнд хүргэе. Хамгийн сайн сайхныг хүсээд, 2014 оныг амьдралынхаа хэзээ ч мартагдашгүй жил болгоорой гэж ерөөе :)) Wish you all the best!!!
PS: (Үг үсгийн алдаа байвал уучлаарай. Нийтлэлийг минь уншсанд маш их баярлалаа.)

Saihan niitlel bichjee.Ireh on amjilt buteeleer duuren jil baih boltugai.Shine onii mend :)
ReplyDeleteBayarlalaa. Chamd ch gsen shine onii mend! Amjilt!!!
DeleteOkey :)
DeleteXoorxon shde :) Ulam mundag bolooroi! Chamaas ix yum xuleej bn shuuu!!!
ReplyDeleteHhe bayarlalaa :) Ulam hicheenee hhe :D
Deletexexe boon erch huch. amjilt and happy new year :)
ReplyDeleteHhe bayarlalaa :) Ta nuguu Twitter baidag Bilgee geed ah mun uu? hhe
Deletehehe, Bilgee ah mon mon.
DeleteTa Germany-d surdag te? Ta ch gsen blog hutulvul ih sonirholtoi bh bhaa. Hicheel surguuli, gadaadad amidrah, er ni yuunii ch tuhai bichsen bolno shudee :)
Delete