Tuesday, January 27, 2015

Льюксенбургт суралцсан тэмдэглэл (Европоор аялсан нь) - 2

Юу байцгаана даа хэхэ. Өнөөдөр Льюксенбургт өнгөрүүлсэн эхний долоо хоногынхоо талаар бичье. Льюксенбург гэж ямар улс вэ? Та энэ улсын талаар хэр их мэдэх вэ?


Льюксенбург улс нь хойд болон зүүн талаараа Герман улстай баруун талаараа Бельгитэй, урд талаараа Франц улстай хиллэдэг. Газар нутгийн хэмжээ нь 2,586.4 km2  бөгөөд энэ үзүүлэлт нь дэлхийд 179-р байранд ордог. Тэгэхлээр ер нь бол Улаанбаатар хоттой маань ижил хэмжээний газар нутагтай гэсэн үг. Хүн амын хувь 550 мянга гаруй хүн амтай бөгөөд үүний 47 хувь нь Льюксенбург үндэстэн биш Герман, Франц, Бельги зэрэг гадаадын иргэд байдаг. Учир нь эдгээр улсууд Льюксенбургтэй маш ойрхон оршдог учир өдөр нь энд ажилдаа ирээд орой нь гэрлүүгээ Герман руу явах жишээний байдаг байна. 



Льюксенбургийн түүхийн хувьд авч үзвэл 963 онд Арденес хэмээх гүн Германы Триер хоттой нэгэн цайзыг бариулах гэрээ хийсэн бөгөөд үүнээс хойш энэхүү хот үүсч, газар зүйн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой газар болжээ. Би энэ хавиар тэнэж яваад энэ эртний цайзад нь очсон бөгөөд одоо хүртэл энэхүү цайз нь хадгалагдан үлдсэн байдаг юм байна лээ. 




Льюксенбург улс түүхэндээ Герман, Недерланд, Франц зэрэг улсуудын харъяалалд хэд хэдэн удаа байсан бөгөөд 1914 онд тусгаар тогтнолоо баталсан байна. Гэвч дахиад Дэлхийн хоёрдугаар дайны үед Нацист Германы эрхшээлд орж, АНУ болон өөрийн цэргийн хүчээр  1944 онд мөн тусгаар тогтнолоо олж авчээ. Льюксенбург улс 1945 онд НҮБ-н гишүүн орон болж, 1949 онд НАТО-гийн гишүүн болсон байна. 1951 онд анх Европын ган болон нүүрс нийлүүлэгч 6 орнуудын эвсэлд нэгдсэн бөгөөд энэхүү нийгэмлэг 1993 онд Европын холбоо болжээ. 1999 онд Еврог мөнгөн тэмдэгтээ болгосон байна.



Льюксенбург улс үргэлж л эдийн засгийн төв газар байсаар ирсэн бөгөөд газарзүйн онцгой байрлал, гангийн үйлдвэрлэл, газар тариалан, банк санхүүгийн томоохон төвүүд нь үүнд ихээхэн нөлөөтэй. Одоо Льюксенбург улс нэг хүн ногдох ДНБ-ээрээ Катарын дараа 90 мянган америк доллараар 2-т жагсаж байна. Харин манай монгол улс маань 9 мянган доллараар 104-р байранд жагсаж байна. Амьдрлын чанарын индексээр дэлхийд 4-р байранд, ажилгүйдлын түвшин нь 6 хувьтай, татварын нөхцөл хамгийн сайн байдаг орон юм. Льюксенбург улс гангийн үйлдвэр, хамгийн гол нь санхүүгийн салбараараа маш алдартай.  Дэлхийд хөрөнгө оруулалтын сангаараа АНУ-н дараа буюу 2-рт ордог бөгөөд Евро бүсийн санхүүгийн салбарын хамгийн чухал газруудын нэг юм. Евро бүсийн хамгийн том давхар даатгалын компаниуд, хувийн банкнууд энд байрладаг. Мөн Амазон, Skype зэрэг дэлхийн томоохон корпорациудын Европ дахь салбар оффис нь Льюксенбургт байрладаг байна. Заза тэгээд яриад байвал маш их зүйл байна хэхэ. Ингээд дуусгая.






За тэгээл би нөгөө дэлгүүр хэсдэг гар болоол host family-нхаа өгсөн газрын зургыг бариал гарвөөө. Ааая тэгээл цаапах чинь нээх зүг олохдоо сайн хүн болоол хурдны галт тэрэгний буудал дээрээ ирсэн чинь миний зогсож байгаа талд би ганцаараа нөгөө талд аймар олон хүн зогсоод байдын. Тэгээл "Би чинь буруу зүг рүү явж байгаан байна" гэж бодоод нөгөө талдаа очоод нэг рок залуугаас асуусан чинь "Энэ зүг рүү Льюксенбург руу явнааа" гэжийн. Тэгээл галт тэрэг ч ирлээ. Тэгсэн чинь хаалга нь ерөөсөө онгойхгүй хүлээгээ л байсан чинь товчлуур дээр нь дарж байж онгойдгийн байна лээ. Хажууд нэг ах ирснээ намайг аймар гайхаж харснаа конопоо дараад галт тэргэндээ суучдын. Би бантаал араас нь орсондоо хахха. Галт тэрэгнээсээ буугаад бүр зүг чигээ алдчихсан. Яджийхад би яг хаана ямар зүгт байгаагаа мэдэхгүй болхоор хаашаа явахаа мэдэхгүй байгаа юм чинь. Утсанд нэт байдаггүй, GPS нтр байхгүй ш дээ ххаха. Тэгээд л жинхэнэ харсан зүг рүүгээ дуу аялоол явсан даа. Яг галт тэрэгний буудлаас буугаад баруун тийшээ явангуут баахан дэлгүүртэй гудамж байдгийн байна лээ. Тэрүүгээр ёстой явж өгсөн. Нэг ч дэлгүүр үлдээхгүй эмэгтэйчүүдийн, эрэгтэйчүүдийн, гэр ахиун барааны супер маркетаар нь хүртэл орсон ххаха. Арай л эмийн сангаар нь орж тэнэгтээгүй хха. Угаасаа тэгээд зүг чигээ алдсан хүн чинь хаашаа ч хамаагүй явжийгам чинь. Тэгсэн чинь харин яг нөгөө заавал очиж үзэх ёстой газарт нь хүрээд ирдийн. Баахан орд харшууд, түнээл, цэцэрлэгт хүрээлэн дундуур явсан. Тэр өдөр их бүрхэг, цастай өдөр байсан болхоор ямар ч жуулчин байгаагүй. Би ганцаараа л тэр хавиар яваад байсан. Бүр зургийг минь аваад өгөх ч хүн харагдку байсан гээд боддоо. Тэгээл тэр хавиар баахан дэвхцэж байгаад гэртээ хүрж ирсэн. Өөө бас нэг юм нь энд гарцан дээр ирээд явган хүний гэрлэн дохионы тэнд байдаг товчлуур дээр нь дарах ёстой байдгийн бналээ. Би бас л ногоон гэрэл хүлээгээл байсан чинь нэг эгч хүрж ирээд товчлуур дээр дараад тэгээд нэг юм ассандаа хаха. Эндхийн бас Мк Доналдс аймар үнэтэй юм байналээ. Би яагаад гэдгийг нь ойлгохгүй л байгаа хэхэ.






Маргааш нь манай америк оюутнууд ирсэн. Би чинь өглөөнөөс хойш хүлээгээл догдолж могдлоол хаха. Тэгээд эхэнд 3 оюутан ирээд дараа нь 2 нь ирсэн. Тэгээд "Би монголоос ирсээн. Энд 3 сар орчим л байна" гэхээр "Аан тийм үү" "Чи англиар сайн ярихымаа" гэхээр нь "Өө би монголдоо их муу ярьдагт орноо. Манай монголд бараг бүх хүн англиар ярьдаг. Ялангуяа залуучууд нь англи хэлийг бол солиоруулна" ухааны юм яриал монголоо бас сурталчлаад байгаамаа. Тэгээд бас "Монгол том уу?" гэхээр "Өөө ер нь бол Евротой тэнцнээ" гээд л хэлчлээ. Дараа нь өрөөндөө орж ирээд харсан чинь бас арай ч тэнцкүүн байна лээ ххаха. Арай л залцан байна лээ  шүү ххэха. Ядаж баруун Европ гэх байсын хха.  


Маргааш нь чиглүүлэх үйл ажиллагаа явагдаад өглөө сургууль дээрээ очсон чинь би ганцаархнаа Ази бас оюутан солилцооны ганцхан оюутан болж таарсан. Нэг бодлын гоё ч юм шиг нэг бодлын муухай ч юм шиг. Ер нь бол тэгээд л "ТООН ДОТОР ҮСЭГ ЦОХИЖ ЯВААД Л" байгаалдаа. Баахан шар үстэй охидууд дунд хар үстэй жижигхэн охин яваад байвал тэр нь би болж таараад байгаан хаха. Тэгээд чиглүүлэх үйл ажиллагааны хоёр дахь өдрийн орой өрөөнийхөө 2 охин өөр бас баахан охидуудтай Льюксенбург хот руугаа хоолонд орхоор явлаааа. Тэгээд ёстой төөрч өгсөн. Бараг нэг цаг алхсан мөртлөө эцсийн эцэст галт тэрэгнийхээ буудалын тэнд буцаад ирсэн хаха. Галт тэрэгний буудлын яг эсрэг талд байдаг нэг итали ресторан орлооо. Яг оронгуут нэг ресепшион зогсож байх бөгөөд хүн болгонд нэг нэг карт өгнө. Тэгээд цаашаа явангуут Итали тогооч нар нь тейкний ар талд зогсож байна. Чи хүссэн пастаны гоймонгоо хүссэн амтлагчаа захиалаад харин тэр тогооч нь яг урд чинь пастаг чинь хийж өгнө. Надад хамгийн гоё санагдсан юм нь тогооч нарынх урд цэцгийн саванд жинхэнэ ургамалууд ургаж байх бөгөөд паста чинь дуусангууд шууд тэр ургамалаасаа навчийг нь аваад пастанд дээр чинь тавьж өгнө. Гоё байгааз  ххэ. Харин тэр картны хувьд тогоочийн хажуу талд чилэн гадаргуу байх бөгөөд тэрэнд дээр картаа тавингуут чиний тооцоо чинь тэр картанд ороод гарахдаа кассанд нь нөгөө картаа өгөөд тооцоогоо хийдэг юм байна лээ.





Тэрний дараагийн өдөр Льюксенбург-н дунд сургууль мөн Цэргийн музейгээр зочлов. Тэр өдөр цас гэнэт орчихсон болхоор манай автобус удаан яваад нэг газраас нөгөө газар руу явах гэж бараг 2 цаг явж байв. Льюксенбургийн дунд сургууль манай их сургуулиудаас гоё юм байна лээ хэххэ. Харин цэргийн музей руу нь оронгуут мод шатааж байх бөгөөд албаар утаа гаргаж дайны уур амьсгал оруулдаг юм бна лээ. Дотор оронгуут Ipod өгнө. Тэгээд танхим болгон руу орход подоо сонсоод, тайлбарыг нь сонсчихож байгаа юм. Тэр сонсдог юм нь бас гоёооо хахха. Жишээ нь нэг өрөө рүү ороод тайлбарыг нь сонсож байхад "За та одоо баруун тийшээгээ харвал 2 цэрэг нэгнийхээ шархыг боож байна. Харин зүүн тийшээ харвал зэрлэг шувууны өндөг олчихоод баярлаж байгаа цэргийг харах болно" гэх мэтээр ярьна. Бүх барьмалууд нь яг жинхнээсээ юм шиг хийгдсэн, нийтдээ 20 өрөөтэй маш гоё музей байсан ххэ. Музейгээсээ гараад Дарсны үйлдвэр рүү явсан. Оронгуут л шууд дарс үнэртээл, гадаа үйлдвэрийн хажууд гол урсаад, дарсны усан үзэмний талбай цаана нь харагдаад, голын эргээрээ жижигхэн жижигхэн байшингууд харагдаад сайхан газар байна лээ. Даанч би цастайд очсон болхоор бүх л юм цагаан харагдаад байсан. Дарсны үйлдвэрүүд ихэвчлэн хажуудаа зөвхөн дарс уудаг ресторантай байх бөгөөд манай хэсгийхэн тэрэнд оров. Бид нарын очсон дарсны үйлдвэр германтай ойрхон учраас зөвхөн цагаан дарс үйлдвэрлэдэг гэнэ. Тэгээд бид нарийг 4 төрлийн цагаан дарс, нэг sparkle wine -р дайлав. Бас л хоорондоо өөр өөр амттай байдгийн байна лээ шүү хэхэ. Тэгээд дарсанд жоохон халцан гарууд  нөгөө ресторанаасаа гарж өгөхгүй бүр хахха. Анн бас эндхийн архи ууж болох нас нь 16 байдгийн байна лээ. Дарсыг бол юу ч гэхиймдээ архи гэхээсээ илүү ундаа мэтээр хүлээж авдаг ч юм уу. Монголоор бол айраг маань юм даа. Би уг нь тэр дарснуудын зургийг авах гэж байсан боловч хэн ч тийм юм хийхгүй байсан болхоор зөззөаза гээд авсангүй ххэхэ. 








Харин өнөөдөр хичээлийн эхний өдөр эхэлсэн ххэ. Би Арктектур, Европын соёл, Франц хэл, Олон улсын бизнес, Менежмент гэдэг хичээлүүд сонгосын. Арктектурын хичээл маань аялдаг хичээл бөгөөд энэ хичээлээрээ Бельги бас Амстердам хот явхаар болсон. Вүүхүүүү :))) Харин франц хэлний хувьд англи хэл дээр франц хэл үзнэ гэхээр бас л аргуу байгаам л даа хаха. Өнөөдөр la, le, les, bon, bonn гэсэн л хэдэн юм үзсэн. Би тэр bon, Bonn-х нь учрийг ерөөсөө ойлгоогүй хаха. Манай франц хэлний багш  гэнэт юм ярьж байгаал оюутнуудаас за la, le bon, bonn гэж хэлээд үздээ гэнгүүт оюутнууд сандраал хэл ам нь ээдрээл хахха. Аан тийн, энд ангиуд нь номергүй харин тэр ангийг нээхэд тусалсан хүний нэрээр нэрлэдэг. Тэгээд бас анги болгон ухаалаг, точч дэлгэцтэй самбартай, дорож хивс нтртэй. Зөөөз гэмээр л хха. Эндхийн хамгийн гоё юм нь ажилчид нь үнэхээр бүр үнэхэээр гоё ааштай. Байнга л ямар нэг юм ойлгомжгүй байвал, ямар нэг хэрэг гарвал шууд хүрээд ирээрэй гээл. Тэгээд намайг ганцаархнаа монголоос ирсэн болхоор Yaangaa Yaangaa гээл бүр аймар гоё харьцана шүү дээ ххэхэ. 




За тэгээд гэснээс  би одоо ямар их за тэгээд гэж бичдийн бээ лол. Энэ тав дахьд франц явж Макарон хийж сурхаар болсон монголд очоод та нарт хийж өгнөө ххаха. Тэгхээр удахгүй шинэ нийтлэлээр уулзъя. See yaaa! :)




PS; Нийтлэлийг минь уншсанд маш их баярлалаа. Үг үсгийн алдаа байвал уучлаарай. Коммент бичвэл маш их баярлана шүүүү :D






























1 comment:

  1. woohoo ystoi goy yumaa :) ter tovchluur dardag bol mglchud ochood bugd tgj gaihaad zogsoh bhdaa :)))

    ReplyDelete