Tuesday, November 20, 2012

Найз...

Алдаагий нь хүртэл оноо шиг бодож
Амьд яваагийн минь шалтгаан тэд юм шиг санаж
Эзгүйд нь үгүйлж, галгүй гэрт даарч хонох шиг
Ирэхэд нь баярлаж гадаах нар гэрт орох шиг 
Бодол санаа, сэтгэл зүрх минь нэг
Болгоож харахад хэдэн бие нь л тусдаа
Тийм хэдэн нөхөдтэйгээ би
Тэнгэрийн доор бардам явна даа!
                                                         (О.Д )
           "Найз" энэ үг магадгүй бидний амьдралд хэрэглэдэг хамгийн түгээмэл үгсийн нэг байх. Үг гэхээсээ илүү бидний хамгийн нандин дотны хүмүүсийг энэ үгээр төлөөлүүлдэг байх. Хэзээд хажууд минь байж л байдаг, хол байсан ч ойр байгаа юм шиг, маргалдсан ч удалгүй "За одоо больёо, намайг уучлаарай" гэж хэлээд эвлэрдэг, хэсэг хугацаанд холбоо тасарсан ч ахиж уулзахдаа яг л урьдынх шигээ  инээгээд л уулзалддаг тэр хүмүүс миний амьдралд "НАЙЗ" гэдэг том орон зайг эзэлдэг юм.

            Намайг дунд ангид ордог жил манайх өөр байр уруу нүүсэн юм. Тэгэхэд л би жинхэнэ сайн найзтайгаа учирсан юмдаа. Урьд нь тэр найз маань манай ангийн хүүхэд байсан боловч бид хоёр бараг ерөөсөө найзалдаггүй, харьцдаггүй байсан юм. Харин нэг байранд хамт амьдардаг болсоноосоо хойш хооронд нь гагначихсан юм шиг л хамт явдаг болов :)). Тэгээд байнга хамт явдаг болохоор сүүлдээ бүр бид хоёрын нэр холбоо үг шиг хэлэгддэг болчихсон. Нэг өдөр бүр дээс тоглож байхад би тогооны бариул хийгээд, найз маань үсэрч байсан юм. Тэгсэн чинь найз маань алдчихсан чинь "Хэн алдсан бэ?" гэсэн чинь миний нэрийг найзын маань нэртэй хамт хэлж байсан гээд боддоо хаха.
             Тэгээд дараа жил нь манай ангид бас нэг даруухаан охин шилжиж ирээд, юм яриад л байсан чинь бас манай байр болж таараад хаха... За тэгээд л бид гурав нэг байрны, нэг ангийн, нэг тийм хамтлаг шиг л хүмүүс явдаг байлаа :D Нэг жилийн дараа нөгөө шилжиж ирсэн найз маань буцаад сурж байсан сургууль уруугаа шилжчихсэн. Тэр маань бид хоёроос их хол амьдардаг байлаа. Гэхдээ байнга л бид хэд холбоотой байдаг байлаа. Би энэ явдлаас найз байхад хол ойрын зай хамаагүй байдгийг мэдэж авсан юм. Одоо харин тэр найз маань МУИС-ийн оюутан болчихсон, уузалдхаараа урьдын явдлыг яриад л гоё байдаг шүү :p
            Найз болохын тулд хичээл зүтгэл хэрэггүй гэж боддог. Хэрвээ үнэхээр найз болж чадахаар бол үйл хөдлөл, үг яриа, үзэл бодол нийлээд л нэг л мэдэхэд найзууд болчихсон явж байдаг. Харин хэн нэгэн нэр хүндтэй, мөнгөтэй, сайн ажилтай хүний давуу талд нь л болж найзлах юм бол үнэхээр бүтэхгүй. Тэр найзлах хүн чинь чамаас илүү гэдгээ мэдрээд ирэхээр өөрийгөө чамаас илүү дээгүүр тавьж, чи ч өөрийнхөө үнэлэмжийг л бууруулана. Хэн нэгний дагуул болж явахыг найзлах гэдэггүй юм. Тиймээс зүрх сэтгэлээрээ л найзаа олох хэрэгтэй.
            Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг ямар хүмүүстэй найзлана яг тэд нараа шигээ болж хувирдаг. Энд нэг найзыгаа дурдъя. Миний мэдэх хамгийн сайхан сэтгэлтэй, уужуу ухаалаг охин. Амьдралын үнэхээр эерэгээр хардаг, тэр найзтайгаа уулзхаар нэг тийм эерэг энерги мэдрэгддэг юм шиг. Тэр хүнтэй найзалсанаас хойш илүү өгөөмөр зан, ямарваа нэг юмыг сайн талаас нь харахыг сурсан. Харин найзынхаа эмэгтэйлэг занг л сайн сурж чадахгүй байгаа юм даа хахаа :p За тэгээд галзуу, гавал, дуугүй, жоохон хүүхэд шиг, санаа ихтэй, эрэгтэй, эмэгтэй гээд зөндөө найзууд байгаа. Найз болгонд минь сайн сайхан чанарууд маш их байдаг. Тэдгээрээс нь сурж чадвал миний аз юм дааа :p
            Найзлаад олон жил өнгөрөх тусам яг л нэг хүн шиг болсноо мэдрэх юм. Би сайн найзуудаа хараад яг ямар янзтай байгааг нь шууд л мэддэг хихихии. Сайн найз маань утасаа оролдоод эхэлвэл нэг хүнд дургуйлхээд ч юм уу, уйтгартай санагдаад тийм үйлдэл хийж байна гэсэн үг, нэг найз маань нэг зүйлээ олон дахин давтаж яриад байвал тэр яриад байгаа зүйл нь үнэхээр сонирхолыг нь татаад байнаа гэсэн үг, хөмсөгөө зангидчихаад ганц хоёрхон үгээр хариулаад байвал надад нилээн уурлажээ гэх мэт... Бараг энэ мэдрэмж нэг ч удаа алдаж байгаагүй байх, "тэгсэн юм шиг байна даа" гэхээр л яг зөв байдаг юм. Найзууд маань ч гэсэн намайг тэгж мэдэрдэг байх. Бид хэд ч гэлтгүй олон жил найзалсан хүмүүс бүгд л тийм болчихдог байх л даа. ^___^
              Эрэгтэй найзууд минь!!! Нэг бодлын найзлахад хамгийн амар, итгэж болох хүмүүс эрэгтэй найзууд юм шиг. Хамгийн гоё нь эрэгтэй найзууд яг л ах шиг санагддаг. Сонин сайхнаа ярина, мэдэхгүй зөндөө зүйлийг хэлнэ, буу хална, зөвлөнө, загнана, инээлгэнэ, уйлуулна, баярлуулна, гомдооно. Нэг удаа манай сайн найз бид хоёр утасны нэг асуудалтай болчихоод байсан юм. Ангийн хөвгүүд маань бид хоёртой өмнөх өдөр нь муудалцчихсан мөртлөө л тусалж, утас голруулсан хүүхдээс утсыг авж өгж байж билээ. Энэ мэтчилэн эрэгтэй найзуудын ач дэм зөндөө байгаа. Ер нь л эмэгтэй найзуудаас минь ялгарахгүй л сайн найзууд даа :D
             ___ARGuMENt___. Бид доторх өөртэйгөө хүртэл зөрчилддөг юм чинь өөрөөсөө тусдаа бие хүнтэй хааяа маргалдах нь байж болох зүйл шүү дээ. Бид хэд хааяа маргалднаа. Гэхдээ нэг их удалгүй эвлэрчихдэг. Магадгүй бид жижиг маргаанд хэн ялахаас илүү бидний нөхөрлөл үнэ цэнэтэйг мэддэг болохоор бие биедээ буулт хийдэг байх.
             Энэ олон жил, олон төрлийн, олон л хүнтэй найзаллаа. Эдгээрээс их олон зүйлийг сурсааан ^___^ Дүгнэж хэлэхэд:

  • Найзалхад цаг хугацаа, орон зай нэг их нөлөөлөхгүй. Үнэхээр найз чинь байсан бол найзаараа л үлдэнэ.
  • Найзтай байх нь илүү их эрч хүч, өөртөө итгэх итгэлийг өгөх болно.
  • Ямарваа нэг шийдвэр гаргахдаа найзынхаа оронд үргэлж өөрийгөө тавьж үзэж байгаарай. Тэгж байж л тэр хүнийг илүү их ойлгоно.
  • Ямар хүнтэй найзлана тэр хүн шигээ л болж хувирна. Тиймээс зөв хүнтэйгээ нөхөрлөх хэрэгтэй.
  • Сайхан найзуудтай байна гэдэг үнэхээр том давуу тал, эд баялаг юм.
  • Маргаан, үл ойлголцол болох үед хэн хэн нь буулт хийх нь бидний нөхөрлөлийг авч үлддэг.
  • Эрэгтэй найзуудаас сайн, муу их л юм сурна даа хахаха. Бас тэд хэзээ ч нууц задлахгүй байж чадах хүмүүс
  • Хэн нэгэнтэй араас гүйж найзлах хэрэггүй. Чамтай санаа бодол нийлэх, жинхэнэ найз байж чадах зөндөө хүмүүс хаа нэгтэй байж л байгаа.
  •  Найз байхын хамгийн гол чанар нь бие биедээ түшиг болж явах билээ. Найзад чинь зовлон тохиолвол заавал туслаарай. Тэр ч гэсэн эргүүлээд хариуг чинь барих болно.
  • Яг одоо найзтайгаа муудалцчихсан байгаа бол эвлэрэхийг хичээгээрэй. Бардам зангаас илүү бидний нөхөрлөл чухал шүүдээ, тийм үү?
  • "Найз гэдэг бидний сонгож авдаг гэр бүл юм" гэдэг шиг найзуудаа гэр бүл шигээ хайрлаж яваарай.




PS: Энэхүү нийтлэлийг өмнө нь найзалж байгаад одоо холбоо тасарчихсан байгаа найзууд, яг одоогийн минь найзууд, ирээдүйд найзлах найзууддаа зориулж бичлээ хэхэ. (Үг үсгийн алдаа байвал уучлаарай бас нийтлэлийг минь уншсанд маш их баярлалаа ;p)

           

1 comment:

  1. Huurhun yum be yaasn ilvv olon olon goy niitlelvvd bicherei amjilt !

    ReplyDelete